“Хүний эрх ба Хүндээ ээлтэй хот” сэтгүүл зүйн бүтээлийн уралдааныг Хүний эрхийн олон улсын өдрийг угтан Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести Интернэшнл болон “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ жилийн уралдаан нь Тогтвортой хөгжлийн зорилтын 11 дэх зорилт болох “Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих”-ийн хэрэгжилтэд хувь нэмэр оруулах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн бодит нөхцөл байдлыг олон нийтэд ойлгуулах, тулгамдсан асуудлыг тодруулах, олон улсын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэв. Мөн хүний эрхэд суурилсан, төлөөллийн оролцоог хангах шийдвэр гаргалтад нөлөөлөхүйц санал, санаачилгыг дэмжих зорилготой байлаа. Иймд уралдаанд телевиз болон сонин, сайтын шилдэг найман бүтээлийг шалгарууллаа . Тодруулбал,Нэгдүгээр байрт:"Bpress.mn" сайтын сэтгүүлч Г.Батзаяагийн "Нэг л асуулт: Албадан чөлөөлөх нь шийдэл мөн үү" нэвтрүүлэг"Зууны мэдээ" сонины сэтгүүлч "Дахин төлөвлөлтийн хохирогчид Сэлбэ дэдээр үргэлжилсээр..." нийтлэлХоёрдугаар байрт:"ТВ9" телевизийн сэтгүүлч Б.Хонгорзулын "Дахин төлөвлөлт ингэж үргэлжилбэл өмчтэй иргэн үлдэхгүй нь" нэвтрүүлэг"Өнөөдөр" сонины сэтгүүлч О.Бат-Ундрахын "Угаарын урхаг буюу хотжилтын шинэ өвчин" нийтлэлГуравдугаарт:"МҮОНРТ-Монголын мэдээ" сувгийн сэтгүүлч Э.Отгонцэцэгийн "Харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хүртээмжгүй дэд бүтцээр зөрчсөөр..." мэдээ"Bpress.mn" сайтын сэтгүүлч Б.Будхүүгийн "Ээлтэй хотын шийдэл: Тэдэнд зориулаад барьчихвал бүгдэд хүртээмжтэй болно" нийтлэлТусгай байрт:iToim.mn сайтын сэтгүүлч Г.Хэрлэн, Х.Бямбажаргал нарын "Хотын стандартыг нүхэн жорлонгийн хувьсгалаас эхлүүлье"Child.mn сайтын сэтгүүлч А.Уянгын "Хүндээ ээлгүй хотын золиос хүүхэд" нзэрэг бүтээл тус тус шалгарчээ.Бүтээлүүдийг хүний эрх болон сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн хараат бус гурван шүүгч үнэлж, уралдааны дүнг гаргав. Уралдаанд амжилттай оролцсон найман сэтгүүлчийг 500,000–3,000,000 төгрөгийн шагнал болон өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.