NETFLIX-ээс "Physical Asia: Welcome To Mongolia” гэх шинэ нэвтрүүлэг хийхээр болсноо зарлалаа. Уг нэвтрүүлэгт “Physical: Asia” шоуны эцсийн тулаанд өрсөлдсөн Монгол Улс болон БНСУ-ын багийн тамирчид Монголд хамт аялж буй үйл явдлыг харуулах аж.“Physical: Asia” шоу нэвтрүүлэг Монгол Улсад үндэсний хэмжээний сенсац болсон тул энэхүү тусгай нэвтрүүлгийн хүлээлт маш өндөр байна хэмээн Өмнөд Солонгосын хэвлэлд дурджээ. Сонирхуулахад, Монгол Улсын арслан Б.Орхонбаяр аяллын маршрутыг өөрөө гаргасан бөгөөд жирийн жуулчны маршрутаас өөр, монголчуудын хамгийн их очих дуртай газрууд, дуртай хоолны газруудыг үзэгчдэд танилцуулах аж.Нэвтрүүлэгт Б.Орхонбаярын заах онцгой бэлтгэлийн аргачлалууд, мянган адуу түүвэргэн давхих өргөн уудам тал хээр нутаг, МУГТ, “Нарны цирк”-ийн жүчигчин Э.Лхагва-Очирын бэлтгэсэн жинхэнэ монгол гэрийн хоол зэрэг онцлох мөчүүд багтах ажээ. Мөн тусгай зочин ирэх талаар онцолсон байна. Уг нэвтрүүлэг нийт 4 ангитай байх бөгөөд эхний 1, 2-р анги нь 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд, 3, 4-р анги нь арванхоёрдугаар сарын 31-нд Netflix дээр цацагдана.