Open iToim app
Спорт | 1 мин уншина

Т.Сайтфолла, С.Мөнхзул нар пауэрлифтингийн ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны тамирчид боллоо

Т.Сайтфолла, С.Мөнхзул нар пауэрлифтингийн ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны тамирчид боллоо
Нийтэлсэн 2025 оны 11 сарын 17
Румын улсад пауэрлифтингийн хүчний гурван төрөл (шахалт, суулт, таталт)-ийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 10-16-ны өдүүдэд боллоо. Тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор таван тамирчин оролцоход нийлбэр дүнгээр хоёр тамирчин мөнгөн медаль хүртсэн нь түүхэн амжилт болов.
Тэмцээний эрэгтэйчүүдийн -120 кг-ын жинд Т.Сайфолла суултын төрөлд 440 кг-ыг өргөснөөр алт, таталтын төрөлд 360 кг-ыг татсанаар хүрэл медаль хүртэж, нийлбэр дүн (1097.5 кг)-гээр хүрэл медаль хүртэв. Мөн эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул суултын төрөлд 252.5 кг-ыг өргөснөөр мөнгө, таталтын төрөлд 232.5 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүн (620 кг)-гээр мөнгөн медаль хүртлээ.
Т.Сайфолла, С.Мөнхзул нар Монголын пауэрлифтингийн спортын түүхэнд анх удаа нийлбэрийн медаль хүртсэн тамирчид болж байна. Мөн насанд хүрэгчдийн 59 кг-ын жинд Э.Нанзаддорж суултын төрөлд 245 кг-ын өргөж хүрэл, шахалтын төрөлд 170 кг-ыг шахсанаар хүрэл медаль хүртсэн байна.
undefined
Эх сурвалж: Биеийн тамир спортын үндэсний хороо
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн