Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Эрх баригчид учраа олтол АН бүлгийн шинэ дарга сонгохгүй

Эрх баригчид учраа олтол АН бүлгийн шинэ дарга сонгохгүй
Нийтэлсэн 2025 оны 11 сарын 4
Улсын их хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл намын дарга болсон ч бүлгийн даргынхаа ажлыг өгөхгүй гурван сар өнгөрч байна.
АН-ын бүлэгт бүлгийн дарга болох хүсэл, амбицтай гишүүн цөөнгүй байгаа ч О.Цогтгэрэл нам, бүлэг хоёроо хамтад нь "базсаар" байна. УИХ-ын гишүүн Б.Жаргалан, С.Эрдэнэболд нар бүлгийн даргад өрсөлдөхөө ил тод зарлаад байгаа. Мөн зарлаагүй ч бүлгийн дарга болох хүсэлтэй хүн олон бий. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлэг эрх баригч намынхан учраа олсны дараа бүлгийн шинэ даргаа сонгохоор ярьж байгаа аж. Учир нь эрх баригч намын улс төртэй зэрэгцэж АН-ынхан ч бужигнаад хэрэггүй гэсэн байр суурьтай гишүүд байгаа учраас бүлгийн даргын томилгоог хойшлуулж байгаа гэсэн мэдээлэл бий.
Гэхдээ нөгөө талдаа эрх баригч нам хоёр хуваагдсан энэ үед АН-ын бүлэг хайнаг хагалах буюу эцсийн шийдвэрт өндөр нөлөө үзүүлнэ. Тиймээс эрх баригч намын хуваагдалтай зэрэгцээд АН ч хуваагдах эрсдэлтэй учраас шинэ бүлгийн даргыг сонгохгүй байгаа аж.
Харин УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл хэлэхдээ "Тодорхой хугацааны дараа би санал гаргаад бүлгийн даргыг сонгоод явна. Бүлгийн зарим гишүүн улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор бүлгийн даргын асуудлыг хойшлуулах санал гаргасан" гэсэн юм.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн