Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Украин Покровск хотыг хамгаалахын тулд тусгай хүчнүүдээ байршууллаа

Украин Покровск хотыг хамгаалахын тулд тусгай хүчнүүдээ байршууллаа
Нийтэлсэн 2025 оны 11 сарын 3
Украины зэвсэгт хүчин стратегийн чухал хот болох Покровск хотод тусгай ажиллагааны хүчнүүдийг илгээж, хэдэн мянган цэрэг дайчилсан Оросын ширүүн дайралтыг няцаах оролдлого хийж байна гэж Украины зэвсэгт хүчний ерөнхий командлагч мэдэгдлээ.
Бямба гарагаас ням гарагт шилжих шөнө Оросын дрон болон пуужингийн хүчтэй цохилт Украины хэд хэдэн бүс нутагт үргэлжилж, зургаан хүн амь үрэгдсэнээс гадна арван мянга гаруй өрх цахилгаангүй болгосон талаар Украины албаныхан мэдээлэв. 
“Донецкийн хаалга” хэмээн нэрлэгддэг Покровск хот нь Украины армийн гол хангамжийн зам дээр байрладаг бөгөөд ОХУ Донецкийн мужийг бүхэлд нь эзлэх зорилгоор сүүлийн нэг жил гаруйн хугацаанд энэхүү хотыг гол бай болгон онилж байгаа. Хэрвээ ОХУ Покровскыг эзэлбэл энэ нь 2024 оны эхэнд Авдивкаг булааснаас хойших хамгийн том газар нутгийн ахиц байх болно.
Украины талын мэдээлснээр дор хаяж 200 орос цэрэг хотын хамгаалалтыг нэвтэлжээ. Дайнаас өмнө 60 мянга орчим хүн амтай байсан Покровск одоо бараг эзгүй, сүйрсэн хот болон хувирсан байна.
Ерөнхий командлагч Олександр Сирський бямба гарагт “Тусгай ажиллагааны нэгтгэсэн ангиудад” хотод ажиллах тушаал өгснөө мэдэгдэж, “Бид Покровскыг хамгаалж байна” гэж сошиал хуудсандаа бичжээ.
Украины нээлттэй эх сурвалжаас бүрдүүлдэг “Deepstate” нэртэй газрын зурагт Оросын цэргүүд хотын өмнөд жижиг хэсгийг бүрэн хяналтдаа авсан, харин бусад хэсэгт дайралт үргэлжилж буйг харуулсан байна.
Сирський “Покровск хотыг мянга гаруй дайсны хүч дарамталж байгаа ч хот бүслэгдээгүй” гэж мэдэгдээд “дайсны хүчийг устгаж, хөөж гаргах цогц ажиллагаа үргэлжилж байна” гэжээ. Мөн тэрээр “Покровск болон хөрш Мирноград хотууд бүслэгдээгүй, бид хангалтын шугамаа хадгалахын төлөө бүхнийг хийж байна. Гэвч дайсны нэгжүүд оршин суугчдын дүүрэг рүү нэвтрэх, хангамжийн замыг таслах оролдлого хийсээр байна” гэж нэмж хэлжээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн