Open iToim app
Нийслэл | 1 мин уншина

АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцжээ

АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцжээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 11 сарын 3
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Юта мужид айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Юта мужийн их, дээд сургуулиудын төлөөллүүдтэй уулзлаа. НИТХ-ын дарга А.Баяр Бригам Янгийн их сургуулийн удирдлагуудтай уулзах үеэрээ боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал байгааг онцлов. Солт Лэйк тойргийн их, дээд сургуулиудад жил бүр тогтмол 200 оюутан суралцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд Нийслэл Улаанбаатар хотоос оюутнуудыг сургах тэтгэлгийг хамтран зохион байгуулахад бэлэн байгаагаа дурдлаа. 
Мөн төрийн албан хаагчийг чадавхжуулах богино, дунд хугацааны сургалтуудыг АНУ-д төдийгүй Монголд эрдэмтэн, профессоруудыг урьж зохион байгуулах боломжтой гэлээ.  Үүнээс гадна цахим, танхим хосолсон сургалтуудыг бодит ажил хэрэг болгох талаар ярилцав. Цаашид Ази төвтэй сургуулиа Монголд байгуулах боломжийг судалж үзэхийг хүслээ.
Мөн Хавай мужид сурч буй Монгол оюутнуудыг хүлээн авч уулзлаа. Оюутнуудын ажиллаж, амьдарч буй нөхцөл, тэтгэлэг, боломжуудын талаар ярилцав. Их сургуулиа төгсөөд эх орондоо ирж ажиллаж амьдрахыг оюутнуудад уриаллаа.
undefined
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн