Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Монголын өсвөрийн даамчид дэлхийн аваргад дахин тэргүүллээ

Монголын өсвөрийн даамчид дэлхийн аваргад дахин тэргүүллээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 11 сарын 1
Турк улсын Анталья хотноо болсон өсвөрийн залуучуудын даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үндсэн төрөл өчигдөр өндөрлөлөө. Долоо хоногийн турш үргэлжилсэн энэхүү тэмцээнд Монгол Улсын баг тамирчид хоёр алт, таван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж нийт 20 орны дундаас багийн дүнгээр тэргүүллээ. Ийнхүү манай өсвөрийн даамчид багийн дүнгээр дөрөв дэх жилдээ дараалан дэлхийд тэргүүлэх амжилтаа бататгав.
Тэмцээний есөн өргийн дараах дүнгээр охидын 9–10 насны ангилалд Архангай аймгийн Б.Эрмүүнзаяа, хөвгүүдийн 9–10 насны ангилалд Баянзүрх дүүргийн Э.Арвин-Эрдэнэ нар дэлхийн аварга болж, алтны медаль хүртжээ.
Мөн охидын 6–8 насанд Сонгинохайрхан дүүргийн М.Амин-Эрдэнэ, 9–10 насанд Баянзүрх дүүргийн Н.Дэлгэржаргал, 11–13 насанд Чингэлтэй дүүргийн Ч.Гоомарал, хөвгүүдийн 6–8 насанд Сүхбаатар дүүргийн З.Чинтөгс, 9–10 насанд Чингэлтэй дүүргийн Д.Дамдинпүрэв нар мөнгөн медаль хүртлээ. Харин хөвгүүдийн 6–8 насанд СХД-ийн Д.Отгонбаяр, охидын 14–16 насанд З.Отгонсүрэн нар хүрэл медаль хүртэж, дэлхийн тавцанд амжилтаа шинэчиллээ.
Энэхүү тэмцээний хүрээнд болсон Дэлхийн даамын холбооны (FMJD) 41 дэх удаагийн Ерөнхий Ассемблейн Их хуралд 42 орны төлөөлөгчид оролцсон бөгөөд Монголыг Азийн даамын холбоог төлөөлж Ч.Бат-Эрдэнэ, Монголын даамын холбоог төлөөлж Ц.Эрдэмбилэг нар оролцжээ. Энэ хурлаар 2025-2029 онд Дэлхийн даамын холбоог удирдах шинэ бүрэлдэхүүнийг сонгосон байна.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн