МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГ ДЭХ ШИНЭ ЭРИН ҮЕ
EASL – ЗҮҮН АЗИЙН СУПЕР ЛИГИЙН АЛБАН ЁСНЫ ТОГЛОЛТ АНХ УДАА МОНГОЛД
Монголын сагсан бөмбөгийн түүхэнд тодоор бичигдэх шинэ эрин үе эхэллээ. Азийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Зүүн Азийн Супер Лиг (EASL) 2025–2026 оны улирлаас Монгол Улсад албан ёсоор зохион байгуулагдах гэж байна.
EASL нь Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-той албан ёсны гэрээний дагуу зохион байгуулагддаг бөгөөд Японы B.League, Өмнөд Солонгосын KBL, Филиппиний PBA, Хятадын Тайбэйгийн P. League+, Хонконг, Макаогийн шилдэг багууд өрсөлддөг Ази тивийн хамгийн том тэмцээн юм.
Энэ улиралд Монголын Үндэсний Дээд Лиг “The League”-ийн 9 удаагийн аварга “Хасын Хүлэгүүд” баг тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох түүхэн эрхийг хүртсэн бөгөөд энэ нь Монголын сагсан бөмбөгийн хөгжил Азийн тавцанд албан ёсоор гарсныг илтгэн харуулж байна.
Ингэснээр EASL-ийн албан ёсны тоглолтууд анх удаа Монголд зохион байгуулагдах ба эхний эзэн багийн тоглолтоо Хасын Хүлэгүүд 2025 оны 11-р сарын 1-нд 17:00 цагаас Тайвань улсын баг NEW TAIPEI KINGS-тэй 📍M Bank Arena-д, Хоёр дах эзэн багийн тоглолтоо 2025 оны 11-р сарын 5-нд 19:00 цагаас Өмнөд Солонгос улсын багтай📍M Bank Arena-д хийнэ.
Эдгээр тоглолтууд нь зөвхөн спортын тэмцээн биш, харин Монголын сагсан бөмбөгийн нэр хүндийг Ази тивд өргөх томоохон сорилт юм.
🇲🇳 Монголын сагсан бөмбөгийг дэлхийн тавцанд гаргах энэ түүхэн мөчийн гэрч байж, багаа уухайлан дэмжээрэй!📲 Тасалбараа shoppy.mn-с захиалаарай.