Open iToim app
Спорт | 2 мин уншина

“The MongolZ” багийн тоглогч “Senzu” inactive статуст шилжлээ

“The MongolZ” багийн тоглогч “Senzu” inactive статуст шилжлээ
Нийтэлсэн 2025 оны 10 сарын 23
“The MongolZ” багийн албан ёсны мэдэгдлээр “Senzu” буюу Мөнхболдын Азбаяр inactive статуст шилжиж байгааг мэдэгдлээ. “Senzu”-ийн хувьд Монголын цахим спортын шинэ үеийг бий болгоход хүчтэй нөлөө үзүүлж, авьяас чадвараараа дэлхийн шилдэг тамирчдын нэгт зүй ёсоор багтдаг. Тэгвэл энэ шийдвэрийг нухацтай бодсоны эцэст гаргасан хэмээн "The MongolZ" мэдэгдэлдээ дурдсан юм.
Мөн “Senzu” өөрийн цахим хаягтаа “Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна, энэ шийдвэр гэнэт гаргасан шийдвэр биш байсан. Өөрийн гэр орноосоо явж байгаа мэт санагдаж байна. Бид хамтдаа маш олон дурсамж бүтээсэн. Хамгийн хайртай хүмүүстээ хамгийн сайхан бүхнийг хүсье. Биднийг дэмжиж ирсэн хүмүүсээсээ уучлалт гуйя, муу мэдээ дуулгасанд уучлаарай. Та бүхний өгсөн энэ гайхалтай боломж байгаагүй бол өнөөгийн би байхгүй байх байсан. Зүгээр л бүгдэд нь баярлалаа, бүх зүйлд уучлаарай гэж хэлмээр байна” гэсэн юм.
Ингэснээр “The MongolZ” CS2 баг улирлын үлдсэн тэмцээнүүдэд Stand-In тоглогчтойгоор оролцох болж байна. Тэгэхээр хэн "Senzu"-гийн оронд тоглох нь олны анхаарлыг татсан сэдэв болоод байгаа юм.
“Senzu”-гийн мэдэгдэл гараад удаагүй байхад CS2-ын олон баг түүнийг багтаа нэгтгэхээр сонирхож албан ёсны хөгжөөн дэмжигчдийн хуудастаа түүнийг багтаа урьсан нэгдэхийг хүссэн пост оруулаад эхэлжээ.

“Senzu" гэж хэн бэ

"Senzu" анх 13 настайгаасаа буюу 2019 оноос мэргэжлийн тамирчин болох гараагаа эхэлсэн. Одоогийн “The MongolZ” багийн үнэ цэнтэй тоглогч болохын тулд тэр олон саад бэрхшээлтэй тулгарсан ч зогсолтгүйгээр хичээж, урагшилсаар өнөөдрийн өндөрлөгт хүрсэн гэхэд хилсдэхгүй.
Тэрээр хамгийн анх “The Black Company” гэх багт тоглож улмаар “Team Aravt”, “The Shine, Mazaalai” гэх мэт үе үеийн CS-ийн багуудад тоглож, өөрийнхөө буудалтын чадварыг харуулж, олон ч тэмцээний туршлага хуримтлуулсан.
“Senzu” нь эрс тэс, өвөрмөц тоглолтын хэв маягаараа дэлхийд алдартай. Голчлон Rifler үүрэг гүйцэтгэдэг ба тэмцээний чухал үеүдэд аль ч байрлал руу хамгийн хурдан бөгөөд шийдэмгий шилжиж чаддаг, оновчтой тактик ашигладаг тоглогч юм. Түүний тоглолтын хэв маягийг нарийн тооцоолол, тэсрэлттэй хурдан буудалт гэж хэлэхэд болно.
2020 оноос өнөөдрийг хүртэл тэрээр гадаад дотоодын нийт 100 гаруй тэмцээнд оролцож  шагналын санг өөрийн болгоод буй шинэ үеийн шилдэг залуу тоглогч.
2023 оны есдүгээр сард "Senzu" "The MongolZ" багт нэгдэн орох үед "The MongolZ" баг дэлхийн чансааны эхний 30-д байсан бол, "Senzu" хурдан хугацаанд багийн гол тоглогч, “од” болж, тэднийг анх удаа томоохон тэмцээнд түрүүлэхэд (EWC 2024, наймдугаар сар) гол үүрэг гүйцэтгэсэн юм. "Senzu" нь зуны завсарлагаанаас хойш 1.11 дундаж үнэлгээтэйгээр багийнхаа хамгийн сайн тоглогч байсан бөгөөд "The MongolZ" намрын улирал эхэлснээс хойш "Esports World Cup" тэмцээнд түрүүлж, "BLAST Bounty" болон "FISSURE Playground 2"-ийн шигшээд шалгарсан юм.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн