Монголын үндэсний бөхийн холбооноос аравдугаар сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваариа гаргажаа. Энэ сар 1.5 тэрбум төгрөгийн шагналын сантай Алтан цомын тойргийн барилдаан эхэлж байгаагаараа онцлогтой аж.
Аравдугаар сарын 23 Пүрэв 10:00 Хэнтий аймаг, Өндөрхаан хот. Өсвөр, залуучуудын УАШБ-д зориулсан хүчит 64 бөхийн барилдаан
Аравдугаар сарын 24 Баасан 10:00 Хэнтий аймаг, Өндөрхаан хот. Өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдаан
Аравдугаар сарын 25 Бямба 15:00 МҮБХ-ны Алтан цомын нэгдүгээр тойргийн барилдаан
Аравдугаар сарын 26 Ням 15:00 МҮБХ-ны Алтан цомын нэгдүгээр тойргийн барилдаан