Open iToim app
Эдийн засаг | 1 мин уншина

Алтны үнэ шинэ дээд амжилт тогтоов

Алтны үнэ шинэ дээд амжилт тогтоов
Нийтэлсэн 2025 оны 9 сарын 19
Алтны ханш шинэ дээд амжилт тогтоож, арванхоёрдугаар сард нийлүүлэх алтны фьючерсийн үнэ унци нь 3,678.30 ам.долларт хүрлээ.
Гэвч төд удалгүй алтны үнэ буурч, спот алт 3,643.40 ам.долларт хүрэн хэлбэлзсэн байна. Энэ долоо хоногт алтны ханш шинэ дээд үзүүлэлт тогтоож, унци нь 3,707.40 ам.доллар хүрсэн ч удаан хадгалж чадсангүй буцаад буурсан юм. Алтны зах зээлийн өсөлт дэлхийн худалдаанд өрнөж байгаа энэ үед өөр нэгэн хүндрэл тохиож байна. Тухайлбал, Хятад улс газрын ховор элементийн экспортын хяналтаа чангатгаснаар Европын зарим компани олон сая еврогийн алдагдалд оржээ. Европын Худалдааны танхимын мэдээлснээр, стратегийн ач холбогдол бүхий ховор металд гадаадын компаниуд тогтвортой нэвтрэх боломжгүй хэвээр байгаа бөгөөд зөвшөөрөл авсан ч нийлүүлэлт найдвартай баталгааждаггүй байна.
Өнгөрсөн зун буюу зургаа, долдугаар сард зөвшөөрлийн олголт нэмэгдсэн ч сүүлийн саруудад нөхцөл байдал улам хүндэрчээ. Үүнээс шалтгаалан Европын Худалдааны танхим Бээжинг бизнесийн тогтвортой байдлыг хангах тодорхой журам гаргахыг уриалжээ. Одоогоор нэр нь ил болоогүй нэгэн гишүүн компани аль хэдийн хэдэн сая еврогийн алдагдал хүлээсэн бөгөөд бусад гишүүд ч адил эрсдэлтэй тулгарч байна. Энэхүү нөхцөл байдалд Европ болон АНУ-ын бизнесүүд ховор металлын хомсдолд өртөх нь энэ оны гуравдугаар улиралд улам тод мэдрэгдэнэ гэж анхааруулжээ. 
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн