Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

NASA Хятадын иргэдийг сансарын хөтөлбөртөө ажиллуулахыг хориглолоо

NASA Хятадын иргэдийг сансарын хөтөлбөртөө ажиллуулахыг хориглолоо
Нийтэлсэн 2025 оны 9 сарын 12
Хятадын сансрын нисгэгчдийг АНУ-ын хоригийн улмаас аль хэдийн Олон улсын сансрын станцад ажиллахыг боломжгүй болгосон байдаг. NASA-гийн хамгийн сүүлийн шийдвэр нь хоёр талын шинжлэх ухааны хамтын ажиллагааны бууралтыг улам гүнзгийрүүлж байгаа бөгөөд энэ нь үндэсний аюулгүй байдлын болгоомжлолтой холбоотой гэж тайлбарлажээ.
Технологийн давуу талд хүрэхийн төлөө өрсөлдөж буй Бээжин, Вашингтон хоёр бие биеэсээ улам сэрэмжлэх болсон. Энэ болгоомжлолын улмаас шинжлэх ухаан, технологийн чиглэлээр суралцаж буй зарим хятад оюутнуудад АНУ-ын виз авах, бүр авсан ч орох нь ч хэцүү болжээ.
АНУ-д сүүлийн жилүүдэд хятадууд, ялангуяа эрдэмтдийг тагнуул хийсэн хэмээн буруутгасан хэд хэдэн хэрэг гарсан нь тэднийг илүү анхаарлын төвд оруулжээ. NASA хятадын иргэдэд хэр хугацааны өмнө мэдэгдэл өгсөн нь тодорхойгүй байгаа бөгөөд Bloomberg-ийн мэдээлснээр тэд гэнэт агентлагийн мэдээллийн системд нэвтрэх эрхгүй болж, ажилтайгаа холбоотой уулзалтад (танхим болон цахим) оролцох боломжгүй болсон байна.
NASA-гийн хэвлэлийн төлөөлөгч Бетани Стивенс мэдээллийн хэрэгслүүдэд “хятадын иргэдтэй холбоотой дотоод арга хэмжээ авсан, үүнд байгууллагын физик болон кибер аюулгүй байдлын хүртээмжийг хязгаарласан” гэж мэдэгджээ.
Харин Хятад улс сансар огторгуйн зорилгоо нуудаггүй. “Бид одоо хоёр дахь сансрын уралдааны үе дээр байна” гэж NASA-гийн түр орлогч захирал Шон Даффи сэтгүүлчдэд хэлэхдээ АНУ-ын Ангараг гариг дээр хийсэн нээлтийн талаар ч ярьжээ.
Өнгөрсөн долоо хоногт болсон АНУ-ын Сенатын сонсгол дээр хууль тогтоогчид Америк Хятадаас өмнө саран дээр хөл тавих ёстойг онцолжээ. “Хятад улс зорилгоо нууж байгаагүй” гэж сенатор Тед Круз мэдэгдээд “Манай өрсөлдөгчид сансар дахь давамгайллыг олвол энэ нь Америкийн хувьд ноцтой эрсдэл авчирна... Эрсдэл хэзээ ч байгаагүйгээр өндөр байна” гэжээ.
Энэхүү уралдаан зөвхөн саран дээр хүрэх тухай бус, тэндхийн нөөц баялгийг хянах тухай юм. Саран дээр газрын ховор элементүүд, төмөр, титан зэрэг металл, мөн эмнэлгийн төхөөрөмжөөс эхлээд хэт дамжуулагч хүртэл ашиглагддаг гели зэрэг ашигт малтмал бий.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн