Бид бол хаширсан. Хуваагдвал байдал нь бусдын идэш болдог гэдгийг ч мэдсэн. Тиймээс дараагийн АН-ын дарга бол АН-ын эв нэгдлийг бүрэн хангахуйц хэмжээний зангарагтай, туршлагатай хүн байгаасай гэж хүсэж байна. АН ялах ёстой. Байнга ялагдаж эсвэл хэн нэгний хатавчинд байж огт болохгүй. Буруу тогтолцоотой засаглалын хэв маягийг зад татахын тулд АН ялдаг нам байх ёстой. Тиймээс дараагийн АН-ын дарга намаа ялуулагч менежер байх ёстой юм. Сүүлийн 15 жилийн хугацаанд АН үнэт зүйлээсээ бага зэрэг холдож будилсан. Хувийн өмчийг хамгаалдаг, хүний эрхийн талд зогсдог, бизнес эрхлэгчдээ дэмждэг, хуулийг хууль шиг мөрдүүлэхийг зорьдог энэхүү үнэт зүйлээсээ баруун төвийн намынхаа зарчмаас холдсон. Социлист, фашист заримдаа гаднын гар хөл болоод байгаа юм шиг дүр зураг руу очсон. Энэ зүйлийг таслах ёстой. Тиймээс дараагийн дарга үнэт зүйлийнхээ хувьд манлайлагч байх хэрэгтэй. Жоохон харизмтай, жоохон мөс зүсэгч байх ёстой юм. Сөрөг хүчнийхээ ажлыг хийх хэрэгтэй. Эрх баригчдыг дагаж гүйдэггүй. Сөрөг хүчний зоригтой үүргээ гүйцэтгэдэг манлайлагч байх хэрэгтэй. АН нэгэн үүд хаалгыг нээх ёстой. Шинэ үе, залуу үеийн салхийг намдаа оруулж ирэх хэрэгтэй. Бугшсан энэ намыг эзлээд суучихсан, салахгүй гэж бодож байгаа зарим хүнээс зоригтой салах ёстой. Эдгээр таван зарчмыг барьж ажиллах хүн АН-ын дарга болоосой гэж бодож байна” гэлээ.
