Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Италийн Засгийн газар шоронгийн хэт ачааллыг бууруулахын тулд 10,000 хүртэлх хоригдлыг суллана

Италийн Засгийн газар шоронгийн хэт ачааллыг бууруулахын тулд 10,000 хүртэлх хоригдлыг суллана
Нийтэлсэн 3 цагийн өмнө
Италийн Засгийн газар шоронгийн хэт ачааллыг бууруулахын тулд 10,000 хүртэлх хоригдлыг суллаж магадгүй гэж Хууль зүйн яамнаас мэдэгдлээ.
Тус улсын Хууль зүйн яамнаас мягмар гарагийн орой гаргасан мэдэгдэлд дурдсанаар, 10,105 хоригдол гэрийн хорио эсвэл тэнсэн харгалзах зэргээр шоронгоос өөр төрлийн шийтгэл авах боломжтой гэж үзэж байгаа аж.
Энэхүү арга хэмжээ нь шүүхийн эцсийн шийдвэр гарсан, давж заалдах боломжгүй, үлдсэн ял нь хоёр жилээс бага, сүүлийн арванхоёр сарын хугацаанд ноцтой сахилгын зөрчил гаргаагүй хүмүүст хамаарах юм.
Харин терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, хүчин, хууль бус цагаач тээвэрлэлт, хүн хулгайлах зэрэг хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүс энэ журмаас хасагдана гэж яам нэмж мэдээлжээ.
World Prison Brief мэдээллийн сангийн үзүүлэлтээр, Италид шоронгийн дүүргэлт 122 орчим хувьтай байгаа нь Европт хамгийн хүнд нөхцөлтэй орнуудын нэгт тооцогддог. 100 хувиас дээш үзүүлэлт нь шорон хэт дүүрсэн гэсэн үг юм. Кипр, Франц, Турк зэрэг улс л Италийг гүйцдэг байна.
Хоригдлын нөхцөл байдал сүүлийн үед анхаарал татах болсон. Учир нь зуны хэт халуун, агааржуулагчгүй нөхцөл, мөн амиа хорлох тохиолдлын өсөлт зэргийг шүүмжилдэг байна.
Гэсэн ч хоригдлыг хугацаанаас нь өмнө суллах нь улс төрийн хувьд эмзэг сэдэв учир хууль шууд хэрэгжихгүй гэж Хууль зүйн яам онцолжээ. Тиймээс тус яам шорон болон тэнсэн харгалзах асуудал хариуцсан шүүгч нартай хамтран ажиллах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан бөгөөд тэд долоо хоног тутам уулзаж, ирэх есдүгээр сар гэхэд тайлан гаргах юм байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн