Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо буюу Ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийн урд талбайд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зуны түр үйлчилгээ тун удахгүй нээгдэнэ. Одоогоор түр үйлчилгээний бэлтгэл, бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа аж.
Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн Засаг даргад Голден билэгт ХХК "Өглөөний цай" төсөл хэрэгжүүлэх хүсэлт явуулсан байна. Уг хүсэлтэд “Өглөөний цай” хөтөлбөр хэрэгжүүлэх, түүнд шаардагдах төсөв, санхүү, шаардлагатай бүтээн байгуулалтыг компани өөрийн хөрөнгөөр барих зэрэг агуулгыг тусгажээ.
Мөн Соёл, спорт, аялал жуулчал, залуучуудын яамнаас жуулчдад зориулсан гудамжтай болох тухай албан бичгээр ирүүлсэн чиглэл, нийслэлийн Засаг даргын санаачилсан “Сүү хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр 2025 оны долоодугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1 хүртэл зуны түр зөвшөөрлийг олгосон байна. Тус гудамжинд архи, согтууруулах ундаа, тамхи зэргээр үйлчлэхгүй бөгөөд их хотын иргэн та эрүүл эко өглөөний цайгаа эндээс уугаарай.