Open iToim app
Үйл явдал | 3 мин уншина

ОБЕГ: Баяр наадмын өдрүүдэд 20 хүн амь насаа алдсаны 6 нь хүүхэд байсан

ОБЕГ: Баяр наадмын өдрүүдэд 20 хүн амь насаа алдсаны 6 нь хүүхэд байсан
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
ОБЕГ-аас баяр, наадам амралтын өдрүүдийн гол, ус, ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн: Баяр, наадмын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд Онцгой байдлын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан. Болзошгүй аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ хэрэгжүүлэх нийслэл аймгийн шуурхай штабуудыг харилцан ажиллагааг зохион байгуулах зорилготой ажиллагааны шуурхай штабыг зохион байгуулан ажиллалаа. Улсын хэмжээнд 21 аймгийн 9 дүүргийн хэмжээнд төв орон нутгийн онцгой байдлын байгууллага болон холбогдох мэргэжлийн ангийн 513 орчим албан хаагч ажиллалаа. Усны ослоос урьдчилан сэргийлэх ослын хүрээнд 45,  ой хээрийн гал түймрийн 11, усны ослын 16, гол болон шаварт суусан  9, цаг агаарын гаралтай аюулт үзэгдэл 3, мал амьтны гоц халдварт өвчин 1 гээд нийт 105 дуудлагаар аюулгүй байдлыг хангаж ажилласан.
Үүнээс онцлоход, аюулт үзэгдэл усны ослоор буюу 17 хүн, объектын гал түймэрт 1, үерт 2 нийт 20 хүн амь насаа алдсанаас 6 нь хүүхэд байлаа. Усны ослыг авч үзэхэд баяр амралтын өдрүүдэд нийслэлийн нэг дүүрэг 8 аймгийн 10 суманд усны ослын 16 тохиолдол бүртгэгдэж 17 хүн амь насаа алдсан.  Үүнээс том хүн 13, хүүхэд 4 амь насаа алдсан, 5 хүнийг аварсан. Он гарсаар 12 аймгийн 22 сумд нийслэлийн 3 дүүрэгт усны ослын 40 тохиолдол бүртгэгдэж, 47 хүн амь насаа алдсанаас хүүхэд 13 хүн амь насаа алдсан байна.
Усны ослын гол бүртгэгдэх гол шалтгаан нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орсноос болж байна. Бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисон, гол нуурын эргийн дагуу тоглуулж, үлдээснээс болохоос гадна зориулалтын бус хийлдэг гудас, завь, хөвөгч хэрэгсэл ашиглан гол мөрөнд усанд орсноос шалтгаалан амь насаа алдсан ийм тохиолдлууд бүртгэгдэж байна.
Мөн Баянхонгор аймагт гэнэтийн 3 үер болсны үүднээс бага насны 2 хүүхэд эндсэн.
Мал амьтны гоц халдварт өвчин нийслэлийн Баянзүрх дүүргийн 33 дугаар хороонд шар улаан ам орчимд гарсан. Үүнийг Баянзүрх дүүргийн засаг даргын захирамж хорио цээрийн дэглэмд 121 өрхийн  3666 мал амьтныг 100 хувь дархлаажуулсан. Нийслэлийн бусад мал бүхий дүүргүүдийн 342 мянган толгой малыг вакцинжуулахаар ажиллаж байна гэв.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ТҮШИГ, ЕРӨӨ, ХҮДЭР СУМАНД ГАРСАН 6 ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд: Баяр, наадмын амралтын өдрүүдэд бүртгэгдсэн /2025.07.10-18/ ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний  талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд мэдээлэл өглөө.
Энэ өдрүүдэд Дорнод, Баян-Өлгий, Булган, Сэлэнгэ аймагт нийт 11 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдэж, өнөөдөр /2025.07.18/ 11:00 цагийн байдлаар хоёр түймрийг цурамд оруулж, 4 түймрийг унтраахаар ажиллаж байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Хар горхи”, Ерөө сумын "Агуйт"-д  гарсан 2 ойн түймрийг цурамд оруулсан, мөн аймгийн Хүдэр сумын “Шоргоолжны хүдэртийн хэц", “Шоргоолжийн-Өндөр”, “Янгаахай”, Ерөө сумын  "Шарлангийн эхийн баруун" гэдэг газар гарсан 4 ойн түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Түймрийг унтраахаар  Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 93 хүн, 12 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байгаа бол ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын нийт 40 алба хаагчийг Ерөө, Мандал суманд гарсан ойн түймрийн голомтод хүргэх ажлыг зохион байгуулж байна.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн