Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

НӨАТ-ын хоёрдугаар улирлын баримтаа долоодугаар сарын 8-ны дотор бүртгүүлж, буцаан олголтоо авна

НӨАТ-ын хоёрдугаар улирлын баримтаа долоодугаар сарын 8-ны дотор бүртгүүлж, буцаан олголтоо авна
Нийтэлсэн 2025 оны 7 сарын 2
Татварын ерөнхий газраас энэ оны НӨАТ-ын хоёрдугаар улирлын буцаан олголт авах иргэдийг энэ сарын 8-ны 23:59 цагаас өмнө баримтуудаа бүртгүүлэхийг санууллаа.  НӨАТ-ын буцаалтыг олгох журамд зааснаар:
  • Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долоодугаар сард,
  • Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгох ёстой билээ. 
Тэгвэл 2025 оны хоёрдугаар улирлын НӨАТ-аа долоодугаар сарын 8-ныг хүртэл бүртгүүлж, түүнээс хойш буцаан олголтоо авах аж.
Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно. Үүнд:
  • Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх;
  • Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх;
  • Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх;
  • Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх зэрэг багтаж байна. 
Энэ оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтоор 1,242,062 иргэнд 81,6 тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Мөн 11,382 иргэн буцаан олголтоосоо 262.6 сая төгрөгийн татвар төлснийг Монголын татварын албанаас мэдээлсэн юм.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн