25 иргэн Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа (жишээлбэл, хөдөлмөр эрхлэх, бизнес хийх гэх мэт) явуулсан 3 иргэн хуурамч бичиг баримт ашиглан виз, оршин суух зөвшөөрөл авсан 4 иргэн визийн хугацаа хэтрүүлсэн байсан нь тогтоогдсон байна.
Олон улсын жишээ:
Япон Улсад зорилгоос өөр үйл ажиллагаа явуулсан гадаадын иргэдийг илрүүлэн албадан гаргах, улмаар дахин оруулахгүй байх хугацаа тогтоох нь өргөн хэрэглэгддэг практик юм. Мөн визний журамд олон улсын иргэдийг ил тод мэдээллээр хангаж, хуурамч бичиг баримтын эсрэг хяналт чанга байдаг. Герман Улсад түр оршин суух зөвшөөрлөөр ирсэн гадаадын иргэд хөдөлмөр эрхлэхийг хориглодог. Зөрчил илэрвэл тухайн иргэнийг албадан гаргах, улмаар тухайн байгууллагад мөнгөн торгууль ногдуулах хууль үйлчилдэг. БНСУ-д аяллын визээр (C-3 төрөл) орж ирсэн гадаад иргэн тухайн визийн нөхцөлийг зөрчин ажил эрхлэх, оршин суух хугацааг хэтрүүлэх зэрэг хууль бус үйлдэл хийсэн тохиолдолд Өмнөд Солонгосоос албадан гаргадаг. Мөн 1–10 жил хүртэлх хугацаагаар дахин нэвтрэхийг хориглодог байна. Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд мөнгөн торгууль ногдуулж (1 сая воноос дээш). Түүнчлэн ажиллуулсан солонгос иргэн эсвэл байгууллагад торгууль, шийтгэл ногдуулдаг. Зарим тохиолдолд түр хугацаагаар баривчлах, саатуулах тохиолдол гардаг байна. АНУ-д визийн нөхцөл зөрчсөн, хууль бусаар оршин суусан, зорилгоос өөр үйл ажиллагаа явуулсан гадаадын иргэдийг илрүүлбэл албадан гаргах арга хэмжээг хурдан хугацаанд авч хэрэгжүүлдэг. Цагаачлалын болон Гаалийн албанаас тогтмол хяналт шалгалт хийж, зөрчил илэрсэн тохиолдолд хууль бус оршин суугчийг албадан гаргах, иргэнийг тодорхой хугацаанд АНУ-д дахин нэвтрэхийг хориглох (5-10 жил хүртэл) мөн түүнийг уригч этгээд буюу аж ахуйн нэгжид торгууль ногдуулах, зарим тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэх хүртэл хариуцлага тооцдог байна.