Үндэсний дээд лигийн 2024-2025 оны финалын тоглолт эхлэх үед BCL Asia тэмцээн эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас Бишрэлт Металл болон Хасын Хүлэгүүд багийнхан зүүн азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Бишрэлт Металл багийн хувьд тэмцээнийг өндөрлүүлсэн бол Хасын Хүлэгүүд эхэлсэн цагаасаа тэргүүлж байсан юм.
Тэд эх орондоо аваргын төлөөх цомын тоглолтыг тавдугаар сарын 30, 31-нд хийж ялалт байгууллаа. Энэхүү тэмцээнд ялалт байгуулснаар “BCL Asia final Dubai 2025” өрсөлдөх эрхтэй боллоо. Азийн “Топ 6” лигийн аваргууд болон “BCL Asia West” бүсийн аварга , East бүсийн аварга, дэд аварга гэсэн есөн баг гурван хэсэгт хуваагдаж 2025 оны зургадугаар сарын 7-13-ны хооронд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо Азийн аваргуудын лигийн аварга багын төлөө өрсөлдөнө.