УИХ дахь Ардчилсан намын бүлэг хурлаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Өнөөдөр АН-ын бүлгийн хурлаар гурван асуудлаар мэдээлэл сонсож хэлэлцсэн байна. Үүнд:
Нэгд, Монгол Улсын 2026 оны төлөвлөгөө гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Хоёрт, 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл.
Гуравт, Улс төрийн намын тухай шинэчилсэн хуулийн хүрээнд улс төрийн намууд 2025 ондоо багтаж намынхаа дүрэм, хөтөлбөрийн батлуулах, дотоод зохион байгуулалтаа өөрчлөх ёстой. Энэ хүрээнд АН-аас дөрвөн хөтөлбөрийн өөрчлөлтийн төслийг бэлдэх ирэх долоо хоногоос зохион байгуулна зэрэг багтжээ.
Н.Ганибал: АН Их хурлаа хийж, наадмаас өмнө дүрмын өөрчлөлтөө өргөн барина
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал: Үндэсний бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар гишүүн сонгогдлоо. Ардчилсан нам улс төрийн зөвлөлийн хурлаар хоёр ажлын хэсэг байгуулсан. Энэ хоёр ажлын хэсэг Улс төрийн намын хуулийн хүрээнд АН үндсэн дүрмээ шинэчлэх, намын хөтөлбөрийг боловсруулах ажлыг хийнэ. Тус хоёр ажлын хэсэг хоёр сарын хугацаанд ажиллаж өнөөдөр дүрмийн шинэчлэлийн төсөл бэлэн болсон.Үүнийг УИХ-ын АН-ын бүлгийн гишүүддээ танилцууллаа. Монгол Улсын 330 сум, нийт есөн дүүргийн намын гишүүдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг энэ сарын 17-ноос зургадугаар сарын 1-ний хооронд зохион байгуулна. Үүний дараа зургадугаар сарын 15-20-ны дотор Их хурлаа хийхээр төлөвлөж байгаа. Ингэснээр наадмаас өмнө Дээд шүүхэд АН өөрийн дүрмээ өргөн барихаар ажиллаж байна. Намын хөтөлбөрийн асуудалд баруун төвийн нам асуудалд болгонд бусдаас ялгарах онцлогоо тусгаж байгаа.