Прокурорын байгууллага 2025 оны дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд 150 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 46, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 37, Өмчлөх эрхийн эсрэг 35, Авлигын 7, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 4, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг 2, Эдийн засгийн 1 хэрэг байгаа юм.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан О.М нар нь нэр бүхий иргэний эзэмшлийн газрын нэгж талбарыг 455 мкв-аар нэмэгдүүлэх зорилгоор эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мэргэжлийн зөвлөлийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,