Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар сайд нар мэдээлэл хийлээ.Экспортын маханд квот тогтоож, Атрын V аяныг зарланаХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр: Цагаан сарын баяр болох гэж байгаатай холбоотойгоор махны үнэ өсөх хандлагатай байна. Иймд махны үнийг буулгах, үнийг тогтвортой байлгах зорилгоор махны экспортод квот тогтоохыг Засгийн газраас шийдвэрлэж, үүрэг даалгавар өглөө. Энэ шийдвэрийн дагуу экспортын маханд тавих квотыг удахгүй тогтооно. Жилд дотоодод 6 сая тонн мах хэрэглэж байгаа бол экспортод 3 сая орчим мах гаргаж байна. Засгийн газраас орон даяар Атрын V аяныг зарлахаар шийдвэрлэлээ. Дотооддоо улаан буудай болон төмс хүнсний ногооны тариалалтын ургамлыг хангадаг болох, үхэр сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зэрэг зорилгыг дэвшүүлэн ажиллана. Соёл урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулах бүх эрх мэдлийг орон нутгийн удирдлагуудад шилжүүлнэШадар сайд С.Амарсайхан: