Цахим орчинд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 28-нд ... дугаар бүхий хилийн цэргийн ангийн албан тушаалтан доод албан тушаалтнаа ажлын байран дээрээ зодсон гэх мэдээлэл цацагдсан.
Тэгвэл тухайн мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас дээрх асуудлыг гомдол мэдээллийн бүртгэлд авч шалгаж байгаа аж. Шалгалтын явцад ангийн эрх бүхий албан тушаалтан М нь тус ангийн ахлах ажилтан А-г "удаа дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ажил тасалсан" гэх шалтгаанаар загнаж цохисон гэх нөхцөл байдал тогтоогджээ. Одоогоор хохирогчийн биеийн байдал хэвийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгааг ЦЕГ-аас мэдээллээ.