Open iToim app
Спорт | 1 мин уншина

“The MongolZ” баг 850 мянган долларын шагналын сантай тэмцээний хасагдах шатанд шалгарлаа

“The MongolZ” баг 850 мянган долларын шагналын сантай тэмцээний хасагдах шатанд шалгарлаа
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 23
Counter Strike-2 (CS2) тоглоомын "Thunderpick World Championship 2024″ буюу 850 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд  “The MongolZ” баг урилгаар оролцож байна. Тус тэмцээний хэсгийн шат нь онлайнаар өчигдөр буюу аравдугаар сарын 22-ноос эхэлсэн байна. “The MongolZ” баг онлайнаар тэмцээндээ оролцохын тулд Сербийг зорьж, хэсгийн шатны тоглолтуудаа хийлээ. Тэд өчигдөр хоёр ч тоглолтыг хийж, плей-оффын эрхээ авсан байна. Тухайлбал, эхний тоглолтоо Америкийн "Cloud9" багийн эсрэг хийж, 2-0 гэсэн харьцаатай буулгаж авчээ. Тус тоглолтод "The MongolZ"-оос Senzu болон BLitz нар үзүүлэлтээрээ багаа манлайлжээ. Үргэлжлүүлэн хоёр дахь тоглолтоо Fnatic-ийн эсрэг хийж, 2-0 гэсэн харьцаатай хожиж, плей-оффын шатанд буюу хасагдах шатанд шалгарлаа.
Энэхүү тэмцээний плей-оффын тоглолтууд Герман улсын Берлин хотын "LVL Dome" аренад болно.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн