Open iToim app
Парламент | 1 мин уншина

МАН-ын бүлэг төсвөөр тав хоногийн завсарлага авлаа

МАН-ын бүлэг төсвөөр тав хоногийн завсарлага авлаа
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 4
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлсэн.
Үүний дараа хэлэлцүүлэг эхлэхэд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар завсарлага авах хүсэлт гаргалаа. Тэрээр "УИХ жилийн хөгжлийн төлөвлөгөөг баталсны дараа 2025 оны төсвийг хэлэлцэх хуулийн заалттай. Тиймээс хөгжлийн төлөвлөгөөндөө нийцүүлж төсвөө батална. Тиймээс хуульд нийцүүлэх үүднээс манай намын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж байна" гэлээ.
Ингээд УИХ-ын дарга МАН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өглөө.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн