Засгийн газар | 2 мин уншина

Х.Нямбаатар: Газраа чөлөөлсөн айл өрхүүдэд 1008 айлын орон сууцанд орох батламж олгоно

Х.Нямбаатар: Газраа чөлөөлсөн айл өрхүүдэд 1008  айлын орон сууцанд орох батламж олгоно
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 2
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар оролцож байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ногоон нуурт баригдаж байгаа 1008 айлын орон сууцыг Улаанбаатар хотын мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Тус орон сууцны хорооллыг Хятадын 380 сая юанийн тусламжаар барьж байгаа бөгөөд 90 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж. Тус орон сууцны хорооллыг ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулах бөгөөд газраа чөлөөлсөн айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж оруулах, газрыг орон сууцаар солих эрхийг нийслэлд шилжүүлж байна гэсэн үг юм.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: Сэлбэ дэд төвийн 12 мянган айлын орон сууц нь Чингэлтэй, Хайлааст, Таванбуудал, Дарь-Эхийн дунд хэсгүүдийн айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх батламж олгоно. 701 га газар чөлөөлж, 50000 орчим айлын орон сууц барина. Барилгын компаниудад энэ газрыг зарна. 50 орчим айлын ашигтай талбайг 25-30 хувийг илүү бидэнд санал болгосон барилгын компаниуд уг газрыг хүлээлгэж өгнө. Бид газрынхаа 25-30 хувьд авсан мөнгөөрөө дараагийн газар чөлөөлөлтийг хийнэ. Цаашаа Телевиз, Дэнжийн 1000, Ногоон нуур орчмыг айл өрхүүдийг чөлөөлж, орон сууцны хороолол барина.
Түүнчлэн нийслэл 60 га газарт гадаадын ногоон орон сууцны төслөөр 6000 айлын орон сууцыг барина. Мөн Ханын материалд 9.2 га газрыг чөлөөлөх ажлыг эхлүүлсэн. Ханын материал, Баянхошуу орчимд нийслэл 8000 айлын орон сууц барина.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Сэлбэ дэд төвтэй залгаж дараагийн гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 1008 айлын хорооллыг Нийслэлийн орон сууцны санд шилжүүлж, айлуудтай хэлэлцээр хийх эрх үүслээ. Удахгүй айлуудад хэлэлцээр хийх саналыг нь хүргүүлнэ.
Баригдсан орон сууцнаас иргэд өөрийнхөө хашаа байшингийн үнэлгээнд тохирсон 1-3 өрөө байраас хэлэлцээр хийх эрхийг батламжилж байгаа гэсэн үг. 90 хувьтай явж байгаа 1008 айлын орон сууцны хороолол ашиглалтад ороход бүсчилж заасан хэсгүүдийн айл өрхүүдэд батламж өгөх юм. Одоогийн жишиг өртгөөр 40 м кв орчим байшинтай айлуудыг 175 орчим сая төгрөгөөр үнэлэн авч байгаа. Мөнгөө авсан айлууд 100 хувь орон сууц худалдан авсан байналээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн