УИХ-ын ээлжит бус хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэхээр болсон. Тэгвэл өчигдөр Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг төсвийн зарлагыг яагаад ингэж тэлснийг асууж хариулт авлаа.