Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас цементийн импортын цементийн татварыг бууруулсантай холбоотойгоор цементийн чанарт хяналт шалгалт хийсэнбайна. Тэгвэл үүнтэй холбоотойгоор мэргэжилтнүүд тайлбар мэдээлэл өглөө. БХБОС-ын яамны мэргэжилтэн: Импортын цементийн чанар аюулгүй байдалд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хэсэг 44-ийн зах дээр борлуулагдаж байгаа нийтдээ таван аж ахуйн нэгжийн БНХАУ-ын импортын зургаан цементийн дээжид хяналт шалгалтыг хийсэн байна. Холбогдох хөндлөнгийн мэргэжлийн лабораторид энэхүү шинжилгээг хийсэн. Нийтдээ гурав болон 28 хоногийнх нь гулзайлтын бат бэх байдал, бусад физик, механик шинжилгээг хийлгэсэн. Энэ хүрээнд нийтдээ 42.5 маркийн цементүүд хяналт шалгалтад орсон. Үүнээс гурван дээж нь 42.5 бах бэхээ хангаагүй.Стандартын хувьд -2.5 буюу хамгийн доод утгыг зааж болно гэсэн байдаг. Гэвч шалгалтаар нэг дээж хангаагүй. Мөн нэг дээж 39.9 мегапаскалийн бат бэхийн үзүүлэлтийг хангасан байна. Энэ нь стандартад заасан шаардлагыг хангахгүйгээс гадна орон сууц, олон нийт, үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн үндсэн хийц, бүтэц, бетон эдлэл, бетонон зуурмагийн узельд цементийг өргөн хэрэглэдэг. Тэгвэл барилгууд, томоохон бүтээн байгуулалт дээр чанар, стандартын шаардлага хангаагүй цементийг хэрэглэнэ гэдэг бол маш эрсдэлтэй. Ялангуяа газар хөдлөлтийн идэвхжил өндөр байгаа үед цементийн чанар нь бетон эдлэл, барилгын чанарт шууд нөлөөлөх эрсдэлтэй байгаа учир иргэн, ААН-үүдэд урьдчилан сэргийлэх мэдээллийг өгч байна.Дээрх гурван дээжээс нэг нь чанарын шаардлага хангаагүй. Үлдсэн хоёр нь хүлцэх алдаа буюу бага зэргийн согог. Тиймээс зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа гэсэн үг. Шаардлага хангаагүй нэг дээжийг худалдан, борлуулж байсан нэг ААН-д мэдэгдэл, зөвлөмж өгнө гэлээ. Мөн импортоор орж ирсэн цементэд гарал үүслийн гэрчилгээ, лабораторийн шинжилгээний бичиг, чанарын гэрчилгээ байхгүй гэх дутагдал илэрчээ.