Зуны спортын XXXIII наадам “Парис-2024” олимп үргэлжилж байна. Олимпын наадамд монголчууд 32 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд өнөөдөр усан сэлэлт, боксын хоёр тамирчин өрсөлдөх юм.
17:00 цаг. Усанд сэлэлт. Эрэгтэй 100 метрийн чөлөөт сэлэлт. Батбаярын Энхтамир.
23:22 цаг. Бокс. Эмэгтэй -54 кг жин. Шигшээ 16. Мөнгөнцэцэгийн Энхжаргал.
18:00 байт харваа Б.Отгонболд.
Урьдчилсан харваагаар 54 дүгээрт жагссан Азийн наадмын аварга, олон улсын хэмжээний мастер Б.Отгонболд өнөөдөр харвана. Манай тамирчин хасагдах шатанд чансаа тогтоох харваанд 11 дүгээр байрт эрэмбэлэгдсэн Мексикийн тамирчин Матиас Грандетэй халз өрсөлдөх юм. Байт харвааны тэмцээн Улаанбаатарын цагаар 18:00, 23:45 цагт болно.
Өчигдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -57 кг манай тамирчин Л.Энхрийлэн, эрэгтэйчүүдийн -73 кг-д Б.Эрдэнэбаяр нар өрсөлдөж 7-д эрэмбэлэгдсэн билээ.