УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн гишүүд мэдээллээ хийлээ.АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: АН-ын бүлгийн хурлаар гурван асуудал хэлэлцсэн. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх Үндсэн хуулийн цэцийн тухай шинэчилсэн найруулга, эрх баригчдын өнгөрсөн 4-8 жилийн мөрийн хөтөлбөрийн биелэлт, өвөлжилт хаваржилтын нөхцөл байдал ба түүнтэй холбоотой ЗГ-аас авч буй арга хэмжээ.Нэгдүгээрт, Үндсэн хуулийн цэцэийн болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг АН-ын бүлэг саналаа нэгтгэж, дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай байна. Учир нь Үндсэн хуулийн манаач болсон энэхүү байгууллагатай холбоотой эгзэгтэй зүйл заалт орж ирсэн байна. Тодруулбал, цэцийн гишүүнд насан туршид нь хариуцлага тооцохгүй буюу дархлагдсан эрх олгох нь зүйтэй биш гэж үзсэн тул энэ хаврын чуулганаар хэлэлцэхээс татгалзаж байна. Хоёрдугаарт, сүүлийн 4-8 жилд эрх баригч намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг дүгнэн хэлэлцлээ. Тодорхой тоо баримт хэлэхэд, ХАА салбарт 10 сая бог, 4 сая бодын арьс хийх үйлдвэр барина гэсэн нь сураггүй байна. 2021 онд ашиглалтад орно гэсэн Газрын тосны үйлдвэр, сарын 1 хувийн хүүтэй зээл гэх мэт маш олон амлалт нэхэж хэлэлцэнэ.