Боловсрол | 1 мин уншина

PISA-ийн туршилтын шалгалт зохион байгуулна

PISA-ийн туршилтын шалгалт зохион байгуулна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 2 сарын 15
PISA-2025 олон улсын сурлагын амжилтын судалгааны турших шалгалтыг дөрөвдүгээр сарын 8-аас тавдугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулна.  
Тодруулбал, түүвэрт сонгогдсон 31 сургуулийн 2000 гаруй суралцагчийг хамруулах аж.
Ерөнхий боловсролын сургалтын чанарыг дэлхийн жишигт нийцүүлэх зорилгоор олон улсын үнэлгээнд Монгол улс хоёр дахь удаагаа хамрагдах бэлтгэл ханган ажиллаж байна. Манай улс PISA-2022-т хамрагдаж өнгөрсөн оны сүүлээр үр дүнг нь танилцуулсан билээ. Pisa 2022 олон улсын сурлагын амжилтын  үр дүнгээр Монгол улс 81 орноос математик 47, унших чадвар 65, байгалийн ухаан 53 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан юм. Түүнчлэн, Монгол Улс OECD-ийн орнуудын математикийн үзүүлэлтээс 2.3 жил, Азийн дундаж үзүүлэлтээс 1.2 жилийн хоцрогдолтой байна гэдэг нь тус үнэлгээгээр гарчээ.
Хэдийгээр Монголын 15 настай хоёр хүүхдийн нэг нь суурь түвшиндээ хүрэхгүй байна гэх гүйцэтгэл гарсан ч нэг сайн үзүүлэлт нь топ гүйцэтгэл өндөр гарсан. Тухайлбал, манай улсаас нийт оролцсон хүүхдүүдийн 2.3 хувь буюу 160 нь топ гүйцэтгэлтэй дэлхийн хэмжээний IQ-тэй гэсэн дүн гарсан юм.
Бэлтгэсэн Э.Эрдэнэбилгүүн
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн