Монголын төр Тавантолгой дулааны цахилгаан станцыг барина гэснээс хойш 10 гаруй жил өнгөрч байна. Олон удаа тендер зарлаж, гадаад дотоодын компаниуд гүйцэтгэгчээр шалгарч байсан ч төсөл одоог хүртэл хэрэгжээгүй. Улмаар хэрэгжихгүй байгаа энэ төслийг хариуцах эзэнтэй болгоё гэж Тавантолгой дулааны цахилгаан станц ТӨХХК-ийг 2020 онд байгуулсан. Тус компани байгуулагдаад гурван жилийн нүүр үзэж байгаа ч төсөл ахисангүй. Харин ТӨХХК нь өр л үйлдвэрлэж, ТУЗ-ийн гишүүд нь тогтмол цалин авч сууна. Тавантолгой дулааны цахилгаан станц ТӨХХК нийт 15 ажилтантайТавантолгой дулааны цахилгаан станц ТӨХХК нь гүйцэтгэх захирал Г.Тэнгэрийг оролцуулаад 15 ажилтантай. Мөн ТУЗ-ийн 10 гишүүнтэй бөгөөд гишүүд 820-840 мянган төгрөгийн цалинг сар бүр авдаг. Нийт ажилчдын мэдээлэлТУЗ-ийн гишүүдийн мэдээлэлАудитын мэдээллийг авч үзвэл Тавантолгой ДЦС ТӨХХК нь