Иргэн та УЛААН ХООЛОЙ, ХОДООДНЫ ДУРАНГИЙН ШИНЖИЛГЭЭ хийлгэхээс өмнө дараах зүйлийг анхаараарай.
Шинжилгээ хийлгэхийн өмнөх өдөр цагаан идээ идэхгүй байх,
Шинжилгээ хийлгэхийн өмнөх орой 19.00 агаас хойш юм идэхгүй хоолоо сойж, тамхи татаагүй, бохь зажлаагүй, эм уугаагүй байх шаардлагатай.Шинжилгээний хариунд шууд ба шууд бусаар нөлөөлөх хүчин зүйлүүд:
Идсэн хоол, хүнс, уусан шингэн зүйл, эм бэлдмэлүүд нь ходоодны салстад бүрхүүл үүсгэн шинжилгээг бүрэн хийхэд саад учруулдаг. /Зайлшгүй уух даралтын болон зүрхний эм зэргийг өглөө эрт балга усаар даруулаарай/
Бохь зажилснаас ходоодонд хий хуримтлагддаг.
✅Шинжилгээ дууссан даруйдаа бүлээн усаар амаа зайлж, 30 минутаас нэг цагийн дараа хоол идэж болно,
✅Тайвшруулах эмчилгээ хийгдсэн тохиолдолд жолооны ард суухыг хориглоно,
✅Хоолой бага зэрэг хөндүүрлэх, гэдэс дүүрэх, хэхрүүлэх шинж тэмдэг илэрч болзошгүй. Энэ нь түр зуур тохиолдох зовиур учраас эмийн эмчилгээ шаардлагагүй.
Эрт Илрүүлэгтээ Хамрагдацгаая