Хаах | Хэвлэх

Хүүхдийн талбайд олгосон газрын зөвшөөрлийг хүчингүй болголоо

Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, орон сууцны 24 дүгээр байрны баруун урд талд байрлах хүүхдийн тоглоомын талбайн газар дээр тус дүүргийн 2 дугаар хорооны цогцолбор барилга барихаар 2014 онд газар олгож, сарын өмнөөс барилгын ажлыг эхлүүлээд байсан. Тэгвэл уг газрыг нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 16 өдрийн А/448 захирамжаар хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын тамгын газраа тус газрыг нөхөн сэргээх ажлыг хийж байна. 

Тогтуун БАЯР