Хаах | Хэвлэх

​Харүмафүжи мэдэгдэл хийлээ

Харүмафүжи Д.Бямбадорж аварга аравдугаар сарын тойргийн барилдааны үеэр Маэгаширагийн 8-т эрэмбэлэгдэж буй нутаг нэгт бөх Таканоива Баасандоржийн толгойн тус хэсэгт нь пивоны шилээр цохиж гэмтээсэн гэсэн мэдээлэл Японы хэвлэлээр шуугиж эхэллээ.

Үүнтэй холбоотойгоор Харүмафүжи өнөө өглөөний бэлтгэлийн дараагаар сэтгүүлчдэд хандан, “Таканоивагийн дэвжээний багш Таканохана болон түүний дэвжээний хамт олон, дэмжигчид мөн өөрийн дэвжээний хамт олонд болон сүмогийн холбоонд хүндрэл учруулсандаа гүнээ харамсч байна” хэмээн мэдэгджээ.

Энэ мэдээлэл гарсны дараа Харүмафүжи аварга эрүүл мэндийн байдлаас үл шалтгаалан энэ сарын башёг 3 дахь өдрөөс өнжихөөр болоод байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор “Японы сумогийн холбоо” өнөө өглөө ээлжит бус шуурхай хурал зарласан бөгөөд тус хурлаар Харүмафүжи аваргын дэвжээний багш Исэгахамагагаас хэргийн талаар тодруулахаар дуудуулсан байна.

Таканоива “толгой, нүүрэн тус хэсэгтээ хүнд бэртэл авсан бөгөөд бүрэн эдгэртэл хоёр долоо шаардлагатай” гэсэн онош гарчээ. Мөн тэрбээр энэ сарын башёг өнжсөн бөгөөд арваннэгдүгээр сарын 5-наас 9-ний өдрийн хооронд Фүкүока хотын төв эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна.

Өнөө өглөөнөөс эхэлж Японы хэвлэл мэдээллүүд хэргийн талаар шуугиж эхэлсэн бөгөөд иргэдийн дунд Харүмафүжи аваргыг “зодог тайлах нь зүйтэй” гэсэн шүүмжлэл мөн хүчтэй дэлгэрээд байна.

Эх сурвалж: Санкэй шинбун, Никкан спорт

Оо-Ёо