Хаах | Хэвлэх

Инфографик: 2017 оны нийслэлийн онцлох бүтээн байгуулалтууд

 Нийслэлийн 2017 төсвөөс хот тохижилтод 20.3 тэрбум төгрөг зарцуулжээ. Хот тохижилтын хүрээнд хийгдсэн онцлох бүтээн байгуулалт болон тэдгээрт зарцуулсан төсөвт өртгийн хэмжээг танилцуулж байна. 

Дээрх бүтээн байгуулалтаас харахад энэ жил НЗДТГ-аас хотын өнгө төрхөнд нэлээд анхаарал хандуулсан бөгөөд Сөүлийн гудамжинд байршуулсан гэр бүлийн гурван хөшөөг гэхэд 27.4 сая төгрөгөөр барьж, хотын төвд "Ulaanbaatar" үсгэн тэмдэглэгээ хийхэд 29.9 сая, модонд гэрэлтүүлэг хийхэд 200 сая төгрөгийг тус, тус зарцуулжээ. Мөн нийслэлд шөнийн гэрэлт гудамж болон жуулчлалын гудамж байгуулахад 2.5 тэрбум төгрөг төсөвлөн зарцуулсан байна.  

Хотын өнгө төрх чухал ч эдгээр бүтээн байгуулалтууд хэр үр өгөөжтэй, олонд хүртээлтэй вэ. Ямартаа ч татвар төлөгчдийн мөнгө энэ жил нийслэлд ийнхүү зарцуулагджээ. 

Сүхбаатар ЦЭРЭНДЭЖИД