Хаах | Хэвлэх

Сайдад нэр дэвшигчид ийм хөрөнгө орлоготой

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд ажиллах 15 сайдын нэр тодроод байна. Ерөнхий сайдын санал болгосон сайдад нэр дэвшигчдийг МАН-ын бүлэг 100 хувийн саналаар дэмжиж, баталгаажууллаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нарын нэрсээ Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлсэн байна. Мөн АТГ-аас сайдад нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил үүсэх, эсэх асуудлаар мэдээлэл гаргаж өгөхийг хүсчээ. АТГ болон Ерөнхийлөгчөөс албан бичгийн хариу ирснээр сайд нарын нэрсээ албан ёсоор УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлнэ. Сайдад нэр дэвшиж буй У.Хүрэлсүхийн танхимын гишүүдийн 2016 оны байдлаар АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Сөрөг хүчин болон Ерөнхийлөгчийн зүгээс шинээр томилогдох сайд нард ашиг сонирхлын зөрчилгүй хүнийг томилох хэрэгтэй гэж илэрхийлж байсан. Сайдад нэр дэвшигчдийн хувьд бүгд УИХ-ын гишүүн гэдгээрээ өмнөх засгийн гишүүдээс ялгаатай юм.

picture

          Нэр дэвшигчдийн компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт, хувь хэмжээ

1. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 1.“Эрдэнэс-Тавантолгой” ХК /1.1072ш хувьцаатай/

2. Шадар сайдад Ө.Энхтүвшин: 1. Собу ХХК /50%/. Нийт дүрмийн сангийн хэмжээ: 300.000.000 төг

3. Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар: 1. Монголиан силикон валлей ХХК /30%/

 Нийт дүрмийн сан: 33.000.000 төг

4. Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбат: 1. Хан Имдериал ХХК /33%/, 2. Жи Эс пропери ХХК/33%/, 3.Герман Стандарт Констракш ХХК/33%/, 4.Герман стандарт цонх, хаалга ХХК /22%/, 5.Булган буудайн түрүү ХХК /35%/, 6.Тулгуур импекс ХХК /33%/, 7.БМТБ ХХК /33%/, 8.Жи Эс Катеринг ХХК /17%/, 9.Эм Эйч Девелопмент ХХК 50%, 10.Голден бизнес Девелопмент ХХК /13%/, 11.Хеликс Монголиа ХХК /28%/, 12.Юнайтэд фүүдс корпораци ХХК /48%/, 13.Трансинкконсулт ХХК /48%/, 14.Юу Эф Си трейд ХХК /48%/, 15.Хөх тэнгэр интернэшнл ХХК /48%/, 16.Эрдэнэ-Тавантолгой ХК /-%/, 17.Газар Ундарга ХХК /30%/, 18.Радуга фейшн ХХК /100%/, 19.Азийн Дата сентр ХХК /20%/, 20.Мэйн структур ХХК /40%/, 21.Бест структур ХХК /50%/, 22.ВЖВМ ХХК /40%/, 23.Хархираан хөгжил инвест ХХК /100%/, 24.Уран оньс ХХК /40%/, 25.Бик инк ХХК /30%/, 26.Герман стандарт ХХК /33%/.

Нийт дүрмийн сангийн хэмжээ: 888.080.000 төг

5. Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар: 1.Иксиллион ХХК /70%/, 2.Линкс поверкоре ХХК /10%/, 3.Түмэнгаз ХХК /33%/, 4.Аргиба Инвестмент ХХК /14%/, 5.Нанр энержи ХХК /10%/, 6.Коскор Сервисэс ХХК /13%/, 7. ЮсТиэс консортед ХХК /100%/, 8.Эден декор ХХК /25%/, 9.Инвестура ХХК /17%/, 10.Петроматад Лимитед ХК/-%/, 11.Петроматад Лимитед ХК /-%/, 12. Састэйнабилити Ийст эйжия ХХК /46%/, 13.Эрдэнэс-Тавантолгой ХК /-%/.

Нийт дүрмийн сангийн хэмжээ: 3.019.719.400 төг

6. Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар: 1.“Эрдэнэс-Тавантолгой” ХК /1.2144ш хувьцаатай/

7. Хууль зүйл, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж: 1.“Эрдэнэс-Тавантолгой” ХК /1.2144ш хувьцаатай/

8. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг: 1.Би Ван ХХК /40%/, 2.Ти Би Групп ХХК /30%/, 3.Говь ХК /-%/, 4.Говь ХК /-%/, 5.Дорнод ноос ХК /-%/, 6.Эрдэнэс Тавантолгой ХК /-%/, 7.Дорнод ноос ХХК /-%/

Нийт дүрмийн сангийн хэмжээ: 651.760.460 төг

9. Батлах хамгаалахын сайдад Н.Энхболд: 1.“Эрдэнэс-Тавантолгой” ХК /1.1512ш хувьцаатай/

10. Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделхан: 1.Жол ХХК /100%/

Нийт дүрмийн сангийн хэмжээ: 87.448.000 төг

11. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа: Компани байхгүй.

12. Зам, тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ: Компани байхгүй.

13. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар: 1. Баянгол зочид буудал ХК /-%/, 2.Мориен ресурс ХК /-%/, 3.Эрдэнэс Тавантолгой ХК /-%/, 4.Нэйшнл фанд менежмент ХХК /100%/, 5.Эс эм ди Ди Капитал ХХК /100%/, 6. Эрдэнэ Ресурс Деволопмент ХК /-%/, 7.Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк ХХК /15.99%/, 8.Асашёороюү сан /20%/

Нийт дүрмийн сангийн хэмжээ: 3.520.030.000 төг

14. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад С.Чинзориг: 1. Соёмбо консалтинг ХХК /1.100%, 2. Эрдэнэс Тавантолгой ХК /Хувьцааны тоо 2.6432ш/

Нийт дүрмийн сангийн хэмжээ: 1.000.000 төг

15. Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн: 1.Ди Эл Өү \”Ээж мадам” эмэгтэйчүүдийн эмнэлэг ХХК /100%/, 2.Цолмон хээр дэлгүүр ХХК /50%/, 3.Өег Мебель ХХК /50%/, 3.Нэмүт ХХК /20%/.

Нийт дүрмийн сангийн хэмжээ: 7.000.000 төг

16. Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл: 1.Стимо ХХК /100%/, 2.Концепт сити ХХК /100%/, 3.Гэгээн секюритиз ХХК /100%/, 4.Гэгээн далай ХХК /100%/, 5.Брават Монголиа ХХК /100%/, 6.Гэгээн Концепт ХХК /100%/

Нийт дүрмийн сангийн хэмжээ: 329.482.000 төг

Ганболд БАТЖАРГАЛ