Хаах | Хэвлэх

Ерөнхийлөгч Р.Бурмааг Цэцийн гишүүнээр томилуулах саналаа татлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн гишүүн томилуулах тухай захирамжийг хүчингүй болгосон талаар өнөөдөр УИХ-д бичиг илгээлээ.

Уг албан бичигт Раднаагийн Бурмааг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулах тухай УИХ-д санал болгосон захирамжаа хүчингүй болгосныг мэдэгдэж, зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. Ийнхүү Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгосноо хүчингүй болгож байгаа нь улс төрийн шалтгаантай юм байна. 

Эх сурвалж: president.mn

Энхтайван МӨНХЦЭЦЭГ