Хаах | Хэвлэх

​Ижил хүйстэн залуу өргөж авсан охиныхоо амийг бүрэлгэжээ

Мэттью Скалли Хикс хэмээх 31 настай ижил хүйстэн залуу өргөж авсан ой зургаан сартай охиныхоо амийг хороосон хэрэг Их Британид гарчээ. Мөрдөгчдийн хэлж буйгаар тэрээр Элси охиныг өргөж аваад ердөө хоёр долоо хонож байсан байна.

Мэттью Скалли Хикс нь 36 настай Крейгтэй 2012 оны наймдугаар сард Португалд гэр бүлээ батлуулж байсан бөгөөд 2015 оноос хойш Элси охиныг өргөж авахаар хөөцөлдөж, 2016 оны тавдугаарын 16-нд бүх болзлыг хангажээ. Ийнхүү тэд охиныг гэртээ авчирсан ч 2016 оны тавдугаар сарын 25-ны өдөр оройн 18 цагт түргэн тусламжийн алба дуудлага хүлээн авсан байна.

Хикс түргэн тусламжийнхан болон цагдаа нарт охиныг шатнаас унасан гэж хэлсэн боловч түргэн тусламжийнхан очиход охин хэдий нь зүрх нь зогсож, амьсгал хураасан байв.

Ингээд цагдаа нар мөрдөн шалгалт явуулж эхлэхэд охин тархины хоёр тал хоёулаа цус харвалттай, дотуур цус алдсан байдалтай, гавалын яс нь цуурсан байснаас гадна хатуу мохоо зүйлээс үүссэн шарх биеэр нь дүүрэн байсан байна. Задлан шинжилгээний дүнд сэгсэрснээс үүдсэн тархины цус харвалт үхлийн гол шалтгаан болсон хэмээн тогтоогдсон аж.

Уг хэрэгт Хикс буруутай болохыг бичлэгээс олж тогтоосон бөгөөд тэрээр “хүүхдийн дүрд хувилсан чөтгөр” хэмээн орилж, охиныг зодсон байжээ.

Хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байгаа бөгөөд энэ талаар хэвлэлийнхэн саяхнаас шуугьж эхлээд байна.

Эх сурвалж: The Guardian

Жаргалсайхан БҮЗЭНХҮҮ