• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​Хар мэдээллийн оронд хамтлаг дуучдын тоглолт дээр байж

Одоогоос 10 жилийн өмнө УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хамтлаг, дуучдын тоглолтоор сурталчилгаа хийдэг байлаа. Сараа, Ариунаа, Татар, Айс топ, Харанга, Хурд, Камертон, Номин талст машины бүхээг дээр дуулаад л, нутгийн иргэд гурав хоног зад бүжиглэдэг байв. Буянгийн Жагаа /Б.Жаргалсайхан/ бүхээгтэй тэргүүдээ тайз болгон засч, өөрийн хөгжмийн техникүүдээ түрээслүүлдэг. Дуучдын үнийн тариф 100 мянгаас 800 мянга хүрч хэлбэлздэг байж. Сонгуулиар хөдөөгийнхний урлагийн цангаа тайлагддаг бол амтлаг дуучид ёстой л “цөм хийдэг” байсан. Сугалаагаар азтан шалгаруулж, хөзөр, хөлбөмбөг, сагсны тэмцээн зохиодог байв. Үзэх юмтай, битүүхэндээ хүлээдэг сонгууль байлаа. “Сонгуулийн шоу” гэдэг үг тэгж гарсан.

Гэтэл 2008 оны УИХ-ын сонгуулиар хамтлаг, дуучдыг хөдөө, хотоор дагуулж хориглосон юм. Одоогийнх шиг телевизээр нэгнээ гэмт хэрэгтэн болгон цоллож, хужаа гамингаар нь дуудаж явсангүй. Ихдээ л согтуучууд уулзалт тараадаг, нэр дэвшигчдийг зэмлэдэг байв. Тайзны дуучид, тамирчин эрхмүүд маань бусад руу дайрч, гүтгэж, доромжилж байсангүй. Хийдгээ хийгээд “Таалагдсан уу, дахих уу, алгаа ташаарай” л гэдэг байв. Сонгуулийн сурталчилгаа ийм байхдаа хүмүүст таалагддаг байжээ. Талцал хуваагдал ч гайгүй байж.

2008 оны сонгуулиар тэгэхэд юу болсон билээ. Ялагдсан нам, улс төрийн хүчний төлөөллүүд иргэдийг турхирч, долдугаар сарын 1-нд тухайн үеийн МАХН-ын байр, Соёлын төв өргөө шатаж, олон зуун хүн гэмтэж, таван иргэн амиа алдсан. Улс даяар онц байдал зарлаж, олон нийтийн телевизээ хүртэл хязгаарласан билээ. Нийгмийг тайвшруулж, сэтгэлийн цэнгэл эдлүүлдэг урлаггүй сонгууль үүнд нөлөөлсөн байж ч мэднэ. Аз болж Н.Түвшинбаяр аварга, боксын залуучууд Олимпоос медаль хүртэж, хагарсан намуудыг эвлүүлж, талцсан монголчуудыг эвлэрүүлсэн.

2012, 2016 оны УИХ, 2009, 2013, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль гэтэл юу болов. Өрсөлдөгчөө хамгийн муухайгаар харагдуулахын тулд эртнээс судалж, тагнуул туршуул дэргэд нь тавьж, өө сэвийг нь цуглуулдаг болов. Хужаа, авлигач, рекетчин, оффшорчин, хулгайч, архичин, биеэ үнэлэгч гэж гүтгэдэг болов. Ар гэр, амьдрал ахуйгаар нь тоглож, адгийн муугаар хэлдэг болов. Ухаалагч, намын ажилтнууд мөрийн хөтөлбөр танилцуулахын оронд гүтгэлэг, мөнгө тараадаг болов. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цензургүйгээр намаас өгсөн гүтгэлгийг иргэдийн тархи руу шиддэг болов. Хар технологи, хар PR, хар массыг ашиглаж хамгийн муухайг хийдэг боллоо. Хамтарч 27 жил явсан намууд хамаг бүхнийг талцуулдаг болов. Ингээд юу хожив. Төрийн ажил хийх албан тушаалд өрсөлдөж байгаа аль аль нь сонгогчдоо муухай харагдаж, сонгуулиас хүмүүс жийрхдэг боллоо. Ингээд юу хожив. Төрд итгэх иргэдийн итгэл суларч, түмэн олноороо хараадаг боллоо. Ингээд юу хожив. Цөөхөн монголчууд дөрвөн жил тутам талцдаг, хөрш айл, төрөл садан, хамт олноороо хагаралддаг болов. Ингээд юу хожив. Хамтлаг дуучдын тоглолт, мөрийн хөтөлбөрийн танилцуулга, хамаг сайхнаа ярьдаг байсан сонгууль хамгийн муугийн жишиг боллоо. Ингээд юу хожив.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-27 06:09:01


Нийт сэтгэгдэл: (4)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. zochin (66.181.179.70) 2017-06-27 13:10:50
    CEX ner debshihcded zaabal baikh olon chukhal zuiluudiig hken yaj hkangaj buig zebhken mania AN gehkgyi sain jurmiin daguu burtgehkguigees l iim opshoor , bolobsrol nimgen erenhkiilegchtei bolj ulsiinhkaa neriig hkugalj baina . ULS TERIIN NOEN NURUUTAI HKUNIIG SONGO..
  2. irgen (202.72.245.122) 2017-06-27 08:04:20
    Urgee bieliilj sanalaa ugluu. Uursdiinxuu dung xarsan biz, Odo daxin sanal xuraaaltand sanal ugux xereggyi , Negent somgolt bxgyi in todorxoi xoino daxin songuuli yavuuliya
  3. Mongol (172.58.40.3) 2017-06-27 06:45:28
    Hendch bitgii sanalaa og.
    1. Том (122.201.25.46) 2017-06-27 10:52:40
      Бид ерөнхийлөгчөө сонгох хэрэгтэй. Бидний өмнөөс өөр хүн сонгохгүй шүү дээ. Дахин санал хураалтанд муу оролцвол луйвар хийх олонхийн маань хүссэн хүн ерөнхийлөгч болохгүй байх магадлал ихсэнэ шүүв Санал хураалтандаа сайн оролцоцгоох хэрэгтэй.

Танд санал болгох