• 2017 оны 06 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Хойд Солонгост хоригдож байсан Отто Уормбер өчигдөр нас баржээ

Хойд Солонгосын хөдөлмөрийн чанга дэглэмтэй хориг ангид 15 жил хоригдох ял сонссон ч биеийн байдлын улмаас нутаг руу нь буцаасан АНУ-ын коллежийн оюутан Отто Уормбер өчигдөр үдээс хойш нас баржээ.

Түүний гэр бүлийнхэн “Бидний хүү Отто Уормбер хайрт гэр бүлээ орхин явсныг хэлэхэд үнэхээр харамсалтай байна. Хүү минь өнөөдөр 14:20 цагт өөд боллоо” гэж албаны хүмүүст мэдээлжээ.

Хойд Солонгосоос Отто Уормберыг буцаах үйл ажиллагааг гардан явуулсан АНУ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон хэлэхдээ “АНУ Отто Уормберыг шударга бус, хилсээр яллаж хорьж шийтгэсэн Хойд Солонгосоос хариуцлага нэхэх болно ” гэжээ.

Хойд Солонгосын Засгийн газраас 2016 оны гуравдугаар сард ботулизм хэмээх нойрсуулах эм өгсөнөөс хойш сэргэхгүй байгаа гэж мэдүүлсэн ч эмч нарын дүгнэлтээр ботулизмтай хамаарах ямар ч нотолгоо илрээгүй тухай хэлж байсан.

Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын “харгис дэлэм”-ийг буруутгаж, түүний гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлээд “Эцэг эх нь үр хүүхдээ алдахаас илүү эмгэнэлтэй зүйл гэж юу байх билээ” хэмээжээ. Цааш нь хэлэхдээ “Хууль ёсыг дээдлэн хүндэтгэж үздэггүй, хүний үндсэн эрхэд хүндэтгэлтэй ханддаггүй дэглэмийн дор гэмгүй хүмүүс өртөхөөс сэргийлэхийн тулд Оттогийн хувь тавилан Засгийн газрын шийдвэрийг чангатгахад хүргэж байна. АНУ-ын зүгээс Хойд Солонгосын харгис дэглэмийг буруутгаж байна . Отто Уормбер бидний хувьд сүүлийн хохирогч байх болно ” гэв.

Өнгөрсөн пүрэв гаригт Отто Уормбер гэртээ ухаангүй ирсэн бөгөөд хэдийгээр нүдээ нээсэн боловч хөдөлж, ярьж чадахгүй байсны дээр нарийн шинжилгээний дүнд түүний тархины бүхий л хэсэгт эд эсийн үхжил асар өргөн цар хүрээнд явагдсан байгаа нь тогтоогдсон юм.

Түүний гэр бүлийнхэн “Cincinnati Medical Center”-ын эмч нарт хүүтэй нь эцсийн өдөр хүртэл хамт байсанд талархлаа илэрхийлсэн байна.

Гэсэн хэдий ч Оттогийн гэр бүлийнхэн “Харамсалтай нь, манай хүүг баривчлан зовоосон Хойд Солонгосын аймшигтай хэрцгий гутаан доромжлолыг бидний өнөөдөр туулсан гунигтай зүйлээс өөр ямар ч байдлаар нотлон харуулах боломжгүй байлаа гэдгийг баталлаа” хэмээн ярьжээ.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-20 09:09:56


Нийт сэтгэгдэл: (3)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (43.242.243.32) 2017-06-20 19:36:51
    Botulism gej em baidaggyi um yadaj zuv medeelel og l doo.
  2. Зочин (202.70.46.213) 2017-06-20 10:37:42
    Manaih gesen yaduu hvmvvstege tegej haritsdag
  3. ХИШИГ (122.201.21.88) 2017-06-20 09:59:30
    ЯААНАА ХАРАМСАЛТАЙ ЮМ БЭЭ САЯХАН ТЭЛЭВИЗЭЭР ГАРЧ БАЙСАН

Танд санал болгох