• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​Брендан Соби: “Хөшигийн хөндий” нисэх онгоцны буудал ашиггүй хөрөнгө оруулалт болох магадлалтай

Зүүн Өмнөд Азийн "CAPA" төвийн ахлах шинжээч Брендан Собигийн Монгол дахь агаарын тээврийн өнөөгийн байдал, тулгарч буй аюул, цаашдын хандлагын талаар хийсэн дүгнэлтийг сийрүүлэн хүргэж байна.

Монгол Улс дараа жил олон улсын шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад оруулж байгаа билээ. Япон Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага болох Японы олон улсын хамтын ажиллагааны банкнаас олгосон хөнгөлөлттэй зээл болох 580 сая ам.долларын хүрээнд хийгдэж буй уг төсөл ердөө 3.1 сая хүн амтай, ДНБ нь дөнгөж 12 тэрбум ам.долларт хүрдэг тус улсад асар том хөрөнгө оруулалт юм.

Монгол Улсын Засгийн газар улсынхаа агаарын тээврийн зах зээлийг чөлөөтэй болгоогүйн дээр “Air Astana” болон “Turkish Airline” зэрэг авиа компаниудын өрсөлдөөнийг хязгаарлаж, МИАТ буюу Монголын агаарын тээврийн компанийн чөлөөт үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бий болгосоор байна. Энэ нь агаарын тээврийн хувьд зогсонги байдал үргэлжилсээр байх хандлагатай байгаа бөгөөд шинэ нисэх онгоцны буудлыг ашиггүй хөрөнгө оруулалт болгох аюултай байна.

Улаанбаатар хотын “Чингис хаан” нисэх онгоцны буудал өнгөрсөн жил нэг саяас бага зорчигчдод үйлчилсэн байна. Харин хотоос 50 километрт байрлах шинэ нисэх онгоцны буудлын тухайд эхний ээлжид жилд гурван сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай гэгдэж байгаа бөгөөд байгууламжийн ажил бүрэн дууссаны дараа 12 сая зорчигч хүлээж авах чадалтай болох юм.

Монголын агаарын тээврийн зах зээл өргөжих боломж бий боловч одоогийн Засгийн газрын хязгаарлагдмал бодлогын хүрээнд өөрийн далавчаа дэлгэн чөлөөтэй нисэх боломжгүй юм. Олон улсын хөдөлгөөн 2012 оноос хойш дунджаар 800 мянган зорчигчтойгоор тогтворжсон ба нэг ёсондоо зогсонги байдалд орсон байгаа. Гэсэн хэдий ч эрх баригчид Казахстаны “Air Astana”-г Улаанбаатар руу шууд нислэг эхлүүлэх болон “Turkish Airline” –ыг Станбулаас шууд нислэг үйлдэх үйлчилгээг өргөжүүлэхийн тулд хүчин чадлаа нэмэгдүүлэхийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.

“Turkish Airline” хоёр улсын хоорон дахь агаарын тээврийн гэрээний дагуу долоо хоногт хүлээн авах суудал 500 суудлаар хязгаарлагддаг. Мөн тус авиа компани Бишкек, Киргизстанаар гурван долоо хоногт нэг удаагийн зогсолттойгоор нислэг үйлдэх явдлыг хадгалахын сацуу Улаанбаатараас Станбул хүртэлх шууд нислэгийн хүчин чадлыг Монголд хоёр дахин нэмэгдүүлэх хүсэлтэй байсан.

Тэдний энэхүү хүсэлтийг МИАТ-ийн талаас эсэргүүцэж байгаа. Улаанбаатараас Станбул руу нисэх шууд нислэг МИАТ-ийн Европ дахь бизнест, тэр дундаа Монголын аялал жуулчлалын салбарт төдийгүй монголчуудын хувьд алдартайд тооцогдож зочлон очих сонирхол өндөртэй Герман зэрэг баруун Европын зах зээлд сөрөг нөлөөгөө үзүүлнэ гэж таамаглаж буй.

Мөн МИАТ компани “Air Astana”-ын нислэгийг ч мөн эсэргүүцсэн байна. “Air Astana” 2016 оны хоёрдугаар сард Астанагаас Улаанбаатар чиглэлд гурван долоо хоногийн нислэгийн төлөвлөгөөгөө танилцуулж билетээ борлуулж эхэлсэн. Гэтэл энэхүү төлөвлөгөөг Монгол Улсын Иргэний Нисэхийн Ерөнхий газраас анхны нислэг хөөрөхөөс ердөө хоёр долоо хоногийн өмнө зөвшөөрлийг хүчингүй болгосон. “Air Astana”-ын зүгээс энэ оны сүүлээр нислэг эхлүүлэх боломжийг хайн дахин санал тавих хэдий ч зөвшөөрөл олж авах боломжгүй харагдаж байна.

Европын холбоо

“Air Astana” Европ руу дамжин өнгөрөх нислэгт ихээхэн хамааралтай байх хандлагатай. Энэ нь “Air Astana” МИАТ-ийн Орос болон Герман руу үйлддэг нислэгт өрсөлдөөн үүсгэнэ гэсэн үг юм. Хэрвээ Герман болон нийт Европд өргөн сүлжээтэй “Turkish Airline” компани Улаанбаатар луу шууд нислэг үйлддэг байсан бол Монгол-Герман, Монгол-Европын нислэгийн зах зээлд мөн адил өрсөлдөөн бий болгох байсан.

“МИАТ” Москвагаар дамжин Берлинд буух нэг удаагийн зогсолттой нислэгийг санал болгодог ба Франкфурт руу улирлын чанартай нислэг хийдэг. Энэ нь “МИАТ”-ийн түнш “Aerflot” компанид дэмжлэг үзүүлж тус хоёр авиа компани Европ-Монголын хооронд дахь нислэгийн зах зээлд монополь байр суурийг бий болгоод байгаа юм. Тиймээс Европ-Монголын хоорондох нислэг үйлдэх зорчигчдод “Turkish Airline”-ны Бээжин, Сөүлээр дамжин нисэх хоёр удаагийн зогсолттой нислэгийг сонгох арга зам л олгогддог.

Тиймээс Монголын шинэ нисэх онгоцны буудал өрсөлдөөнгүйгээр ямар ч хэрэгцээгүй байгууламж болж хувирах юм.

Монголд одоогоор гадаадын ердөө таван нисэх компани үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тэдгээр нь өнгөрсөн жил нийтдээ 360 мянган зорчигч л тээвэрлэжээ. Харин “МИАТ” компани дөрвөн онгоцоор долоон чиглэлд 400 мянгаас багагүй зорчигч тээвэрлэдэг байна.

Мөн Монгол Улс орон нутагт болоод хөрш орнууд болох Хятад, Орос улс руу үйлчилгээ явуулдаг “Aero Mongolia”, “Hunnu” хэмээх хоёр авиа компанитай. “МИАТ” компани сүүлийн 10 гаруй жил дотоодын нислэг үйлдээгүй. Дотоод зах зээл маш жижиг бөгөөд 2016 онд дөнгөж 230 мянган зорчигч үйлчлүүлжээ.

Астанагаас Станбулд чиглэлтэй шууд нислэг Монгол Улсын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх эдийн засгийн үр өгөөжтэй гэдэг нь тодорхой. Гэтэл Улаанбаатар дахь хязгаарлагдмал боломж болоод “МИАТ”-ийн монопольчлолын дүнд энэ чухал зах зээлд урт цагийн, өндөр тарифтай аяллыг бий болгож байна. Энэ шалтгааны улмаас Монголд ирэх Европын жуулчдын тоо сүүлийн 12 жилийн турш зогсонги байдалтай байна.

Монгол Улс агаарын тээвэр дэх өрсөлдөөнийг нэмэгдүүлснээр сөрөг нөлөөтэй гэж харахаас илүүтэйгээр аялал жуулчлал өсч улмаар эдийн засгийн өгөөж бий болгоно гэдгийг олж харах хэрэгтэй.

Үүний дээр хамгийн их эрэлттэй Улаанбаатар-Сөүл чиглэлийн зах зээлийг нээлттэй болгох хэрэгтэй. Өмнөд Солонгос, Японоос ирэх хүмүүсийн тоо сүүлийн 10 гаруй жилд их байгаа. Өмнөд Солонгосын хоёр дахь том авиа компани “Asiana Airlines” хоёр орны хооронд дахь агаарын тээврийн хэлэлцээрийн хязгаарлагдмал байдлын улмаас Монгол руу үйлчилгээгээ эхлүүлэх боломжгүй байдаг. Тиймээс Улаанбаатар-Сөүл чиглэлд түншлэх бүхий “МИАТ” болон “Korean Air” компаниуд үнийн хөөргөдлийг зах зээл дээр бий болгож байна.

Мөн Улаанбаатар “Gulf” зэрэг бага үнээр тээвэрлэдэг хэд хэдэн Азийн авиа компаниудын үйлчилгээг дэмжих бүрэн боломж бий.

Японы санхүүгийн дэмжлэгтэйгээр баригдаж буй шинэ нисэх онгоцны буудалд өрсөлдөөн нээлттэй байх ёстой. Энэ тал дээр Засгийн газар өөрсдийн байр сууриа өөрчлөхгүйгээр шинэ нисэх онгоцны буудал зах зээлд үр ашиггүй болохын дээр энэ хэрээрээ эргүүлэн төлөх өрийн хүрээнд хүндхэн асуудалтай тулгарч мэднэ.

Монголын агаарын тээврийн салбарын хөгжил, шинэчлэлт хэтэрхий удаан явагдаж байна. Шинэ нисэх онгоцны буудал баригдаж дуусахтай зэрэгцээд Засгийн газрын зүгээс агаарын тээврийн зах зээлийг нээлттэй болгох цаг нь иржээ.

Эх сурвалж: www.asia.nikkei.com

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-19 14:14:58


Нийт сэтгэгдэл: (14)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (202.21.100.246) 2017-06-22 10:34:32
    МИАТ нэн тэргүүнд монголын иргэдэд чанартай, хямд үнээр үйлчлэх ёстой. Энэ зарчим алдагдаад олон жил болж байна.
  2. ***** (202.131.236.250) 2017-06-20 10:12:58
    Энэ муу. Бангладеш халтар юу гэж хуцаад бгаа юм.
  3. Зочин (202.5.202.130) 2017-06-20 10:02:26
    Дотоодын зах зээлээ хамгаалж үндэсний авиакомпаниудаа дэмжих нь зөв.
  4. Зочин9911 (185.137.18.219) 2017-06-20 09:47:39
    МИАТ-ын эсрэг худалаа суртал ухуулга байна. ASIANA, ASTANA, TURKISH нар дэлхийд зартай хамгийн муухай маркетинг хийдэг компани. Хямд үнээр нисэж үндэсний брэндийг дампууруулаад дараа ньүнэ нуга хуга нэмж ашигаа хийдэг газар даа. Интернетээс түүхийн нэг хайгаад уншаад үз.
  5. Зочин (173.11.58.81) 2017-06-20 01:50:27
    MIAT bol service baihgui shal teneg company. Hurdan huvchlah heregtei. Darga nariin l business sh dee.
  6. Зочин (202.72.245.200) 2017-06-20 00:59:55
    Zuv l bichij.
  7. Зочин (103.229.121.91) 2017-06-20 00:18:24
    Бид дэлхий дээр хамгиын үнэтэй тийзээр зорчиж байгаа, Москва 500$,Берлин 800$ гэдэг чинь арай хэтэрнээ, Сеул 400$ биш одоо бүр 500-600$ болсон байна, Аsiana airlines oруулах нь зөв өө,
  8. Зочин (202.70.46.221) 2017-06-20 00:11:13
    Маш үнэн. Миат хувьчлагдах болсон. Миат ийг дэмжиж байна гээд нисэх буудлыг боомилоод байгаагаа мэдэж байна уу. Нисэх буудал нь хөгжихгүй болохоор иргэний нисэхийн салбараас эдийэ засагт оруулах чмар ч хувь нэмэр алга байна. Чөлөөт өрсөлдөөнийг бий болго. Бүгдийг чөлөөл. Нисэх буудлаа бас хувьчлах хэрэгтэй. Төр нисэхийн бизнесиыг хийж чадахгүй. Бусад улсын жишгээр арилжааны чөлөөт өрсөлдөөнд оруул
  9. Зочин (150.129.143.174) 2017-06-19 23:17:22
    Miat bol jinhene monopoli, shulaach kompany. Ene kompaniig yagaad niitiin umchlultei bolgohgui baigaag oilgohgui baina.
  10. Zochin (27.123.214.103) 2017-06-19 20:17:21
    Iim mangar oyunii homsdoltoi muugaa medehgyi hardamtgai teneg shunaltai ulsuud hojgihgyidee hogjihgyi bas terrorist gechihjee ene muu novsh bol jinhene terrorit ene d manaihan dugnelt hiih heregtei medeej ooriinhoo erh ashgiig bodoltsono bailgyi
  11. Зочин (202.21.106.165) 2017-06-19 17:02:57
    Муу террорист
  12. Зочин (202.179.2.147) 2017-06-19 16:32:11
    Манайх шиг гадаадын хөрөнгө оруулалтаа О болгодог улсад ахадсан бүтээн байгуулалт
  13. Зочин (66.181.185.57) 2017-06-19 16:15:17
    Маш зөв юм бичиж. Энэ асуудлыг одоо шийдэх хэрэгтэй. МИАТ д шараа хийдэг хэдэн дарга нарын бизнесээс болоод монгол хохирох ёсгүй
  14. Зочин (66.181.189.146) 2017-06-19 15:36:03
    Хэний төлөө юу гээд байна аа. Шинжээч ч гэх шиг

Танд санал болгох