• 2017 оны 06 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Нэр дэвшигчид хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дунджаар тэрбум төгрөг зарцуулжээ

Нээлтэй нийгэм форумаас сонгуулийн сурталчилгаа, сонгуулийн санал тоолох хар машин буюу автоматжуулсан системд хийсэн судалгаа, нэр дэвшигчийн санхүүжилтийн ил тод байдлын талаар хийсэн судалгааны дүнг танилцууллаа. Энэхүү судалгаа нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хийсэн бөгөөд эхний 9 хоногийн байдлаарх мониторинг танилцууллаа.

АТГ-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд хуульд заасан хугацаанд танилцуулсныг судлаачид сайшааллаа. Харин улс төрийн намууд сонгуулийн хугацаанд шилэн данстай байх хуулийн заалтыг мөрдөөгүй, улс төрийн намууд сонгуулийн кампанит ажилд зарцуулж байгаа санхүүжилт хаалттай, ил тод болгоогүй байгааг тогтоожээ. Судалгааны багийнхан нэр дэвшигчдийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацуулж байгаа сурталчилгаанд мониторинг хийж, түүнийг нь үндэслэн нэр дэвшигчийн хэвлэлд мэдээллийн хэрэгсэлд зарцуулж болох дундаж зардлыг гаргасан байна. Телевизийн нэг минутын сурталчилгааны үнэд үндэслэн дэвшигчид ойролцоогоор нэг тэрбум төгрөгийн зардлыг хэвлэл мэдээлэлд зориулсан байна. Түүнчлэн хэвлэмэл материал тараахад дунджаар нэг тэрбум төгрөгийн зарцуулсан гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгаа эхэлсэн эхний есөн хоногт нэр дэвшигчид хоёр тэрбум төгрөгийн зардал гаргажээ. Гэхдээ энэ нь зөвхөн телевизийн сурталчилгаа, хэвлэмэл материалын зардлыг л тооцож гаргасан дүн аж.

Нэр дэвшигчийн зардлын данс л бүртгэгдсэн байгаа ч улс төрийн намууд зардлын дансаа ил болгоогүй байна. Улс төрийн намууд хэрхэн, хаанаас зардлаа санхүүжүүлж байгаа нь ил тод биш байна. Төрийн байгууллагууд энэ чиглэлд анхаарал хандуулах шаардлагатай байгааг сануулсан юм. Нээлттэй нийгэм форумаас маргааш төрийн аудитын байгууллагын удирдлагуудтай уулзаж, улс төрийн намуудыг зардлын маягт, тайлангаа гаргахыг шаардах тухай саналыг уламжлах юм байна.

Хэвлэл мэдээллийн монитринг таван телевизийн дунд явуулсан байна. МҮОНРТ, TV9, C1, 25-суваг, UBS телевизийн мэдээнд мониторинг хийжээ. Тухайлбал, сонгогчдийн боловсролд зориулсан мэдээ мэдээлэл нэвтрүүлж байгаа эсэх, далд сурталчилгаа явуулж байна уу, тэнцвэртэй мэдээлэл гаргаж байгаа эсэхэд мониторинг хийжээ.

Мониторингийн дүнд арилжааны телевизүүд нэр дэвшигч тус бүрт цаг хуваарилалтын хувьд тэгш хандаагүй, их цаг зарцуулсан ч өнгө аясын хувьд эрс ялгавартай байжээ. Телевизийн нийт эфирын 52.8 хувийг сонгуулийн захиалгатай төлбөртэй сурталчилгаа эзэлж байгаа бол сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийн цаг нэмэгдэж 5 телевизийн дунджаар 31.2 хувь болсон байна. Арилжааны телевизүүд далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл буурч эсрэгээрээ МҮОНТ-д нэмэгджээ. Нэр дэвшигчидтэй холбоотой мэдээллийн өнгө аяс нь хоёр туйл руу шилжсэн. Нийт 5 телевизийн дунджаар эерэг өнгө аястай мэдээлэл буурч 67 хувь болсон бол сөрөг хандлагатай мэдээллийн хэмжээ 2 дахин нэмэгдэж 25 хувьд хүрсэн байна.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-19 12:16:45


Нийт сэтгэгдэл: (1)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (202.131.236.139) 2017-06-19 17:47:32
    мөнгөө яг төлөөгүй ээ. Жишээ нь хувийнхаа С1, Ийгл ТВ-ээр нэвтрүүлгээ цацаж байгаа Женко яг төлнө биз?

Танд санал болгох