• 2017 оны 07 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Зүүнд Хойд Азийн орнуудын бага хурлын үеэр үүссэн хурцадмал асуудлууд юу байв

Зүүнд Хойд Азийн орнуудын аюулгүй байдлын асуудлаар “Улаанбаатар яриа хэлэлцээ 2017” олон улсын дөрөвдүгээр бага хурал 15, 16-ны өдрүүдэд болж өнгөрсөн. Энэ жил БНХАУ, БНАСАУ, Япон, Монгол, БНСУ, ОХУ болон АНУ, Канад, ХБНГУ, Франц улсуудын дээр зарим олон улсын байгууллагуудын нийт 100 гаруй төлөөлөгч уулзалдсан.

Энэ удаагийн бага хуралд сүүлийн үед дэлхий дахины анхаарлын төвд байгаа олон асуудлыг хэлэлцсэн бөгөөд үүнээс “Хойд Солонгосын цөмийн заналхийлэл” илтгэл тавигдсаны дээр Хойд Солонгостой холбоотой асуудлууд анхаарлын төвд байж зарим талаараа төлөөлөгчдийн хооронд хурцадмал байдал үүсч байв.

Тухайлбал, БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын стратегийн хүрээлэнгийн ахлах судлаач, доктор Ли Хёнг Сёг Хойд Солонгосын цөмийн зэвсэгтэй холбоотой асуудал, тэр дундаа тив алгасагч пуужин бүтээх үйл явц сүүлийн шатандаа орсон тухай танилцуулахад БНАСАУ-ын төлөөлөгч Ри Ён Пил түүний илтгэлийг дундаас нь тасалж, буруу мэдээлэл ашигласан хэмээн таагүй хандлага үзүүлсэн юм. Харин энэ нөхцөл байдалд Ли Хёнг Сёг “Миний ярьсан зүйлд ямар нэгэн байдлаар санаанаасаа зохиосон зүйл огт байхгүйн дээр ташаа мэдээлэл ер багтаагүй” гэв. Энэ талаар Хойд Солонгосын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Түүнчлэн Ли Хёнг Сёг Хойд Солонгосын дэглэмийг “XXI зууны феодалын улс” хэмээсэн нь БНАСАУ-ын төлөөлөгчдийг асар их бухимдуулж, улмаар дөрвөн төлөөлөгч хурлыг орхин гарсан юм.

Нөгөө талд Японы төлөөлөгч Шигеки Такизаки БНАСАУ-ын төлөөлөгч Ри Ён Пилтэй уулзаж Токиогийн зүгээс Пхеньяны цөмийн болон пуужингийн хөгжүүлэлтийг дахиж тэсвэрлэж чадахгүй хэмээн хэлсэн тухай Японы Майничи сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Түүнчлэн 1970-1980 онд Хойд Солонгосын төлөөлөгчдийн хулгайлан авсан япон иргэдийг буцаах боломж олгох шаардлагыг хүчтэй тавьжээ. Японы талаас албан ёсоор 17 хүн хулгайлагдсан гэж байгаа ч сураггүй болсон хүний тоо үүнээс ч их бөгөөд энэ асуудал хоёр орны дипломат харилцааг хэвийн явуулахад саад тотгор болсоор байгаа тухай тус сонинд бичжээ. 

Мөн бага хурлын үеэр Хойд Солонгосын төлөөлөгчид Доналд Трампын Засгийн газрын бодлого өмнөх Ерөнхийлөгчийн засаг захиргааны үеэс илүү хатуу байгааг шүүмжилсэний дээр өөрийн цөмийн зэвсэгийг үүнтэй холбон Ирак, Ливи, Сири улсуудын хувь заяаг давтахгүйн тулд өөрийн цөмийн зэвсэгийг бий болгохоос өөр сонголт үлдэхгүй байгааг онцолжээ.

Америк, Хойд Солонгос хоёртой холбоотой өөр нэг асуудал болох өнгөрсөн онд зочид буудлаасаа үзэл суртлын зурагт хуудас хулгайлах гэж оролдсон хэмээн буруутгагдаж, хөдөлмөрийн чанга дэглэмтэй хорих ангид 15 жил хоригдох ял хүртэж, биеийн байдлын улмаас өнгөрсөн долоо хоногт гэрт нь буцаасан АНУ-ын оюутан Отто Уормберыг баривчлах болсон шалтгаан болоод, түүнтэй холбоотой асуудал хөндөгдсөн. Үүний хүрээнд Хойд Солонгосын төлөөлөгч Ким Кван Хак тайлбарлахдаа, Отто Уормбер болон 2012 оны арванхоёрдугаар сард төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан хэргээр буруутгаж байсан Кеннет Бэй-г хамруулан “Тэд БНАСАУ-ын төр засгийг унагах зорилготой байсан” гэж хэлээд “Отто Уормбер энгийн иргэн огтхон ч байгаагүй, улс бүр өөрийн хуультай” хэмээн хатуухан хэлсэн.

Ким Кван Хак цааш нь хэлэхдээ “Америк оюутныг сулласан нь хүмүүнлэг ёсны үүднээс юм” гэжээ.  

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-19 11:49:12


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох