• 2017 оны 08 сарын 22  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Эммануэль Макроны нам ялалт байгуулж, парламентад олонхи боллоо

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны нам Ерөнхийлөгчийн сонгуулиас хэдхэн долоо хоногийн дараа парламентад олонхын суудал авч, ялалт байгуулж чадлаа.

“Урагшаа” хөдөлгөөний нам нийт 577 суудлын 300 гаруй суудалд ялалт байгуулжээ. Гэхдээ энэ ялалт хүмүүсийн таамаглаж байснаас доогуур үзүүлэлт болсон юм. Мөн парламентын сонгуулийн хоёрдугаар шатанд санал өгсөн сонгогчдын ирц 42 хувиас бага байсан нь сүүлийн 5 жилийнхээс огцом унасан үзүүлэлт болсон байна.

Ийнхүү парламентад олонх болсон “Урагшаа” хөдөлгөөний нам байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрч байгаагийн дээр нэр давшигчдынх нь тал хувь нь улс төр дэх туршлага бага, зарим нь огт байхгүй гэдгийг олон улсын шинжээчид онцолж байгаа. Макроны намын энэхүү ялалт түүний цаашид авч хэрэгжүүлэх ажилд асар их түлхэц, дэмжлэг болох нөлөөтэй юм.

Түүнчлэн Макроны нам олонх болсон нь зүүн болон барууны уламжлалт намуудад том цохилт болох юм. Консерватив Бүгд найрамдах нам холбоотнуудын хамтаар 125-131 суудалтай болсон нь хүчирхэг сөрөг хүчний нэгтгэлийг бий болгож байна. Гэсэн хэдий ч энэ тоо нь тэдний хувьд өмнөх парламентаас даруй 200 суудлаар доошилсон үзүүлэлт болж байна.

Харин сүүлийн таван жилд хүчирхэг байдлаа тогтвортой авч явсаар ирсэн Социалист нам 41-49 суудал авч урьд хожид байгаагүй хамгийн бага эрх мэдлийг өөртөө авч байна. Социалист намын дарга Жен Клауд Камбаделис өөрийн үүрэгт ажлаа өгөх болсноо мэдэгдсэн.

Нөгөө талд Эммануэль Макроны хүчтэй өрсөлдөгч байсан Ле Пений Үндэсний фронт нам найман суудалд ялалт байгуулсан. Ле Пен хэлэхдээ “Ерөнхийлөгч Макрон олонх болж ялалт байгуулсан байж болно, гэхдээ түүний үзэл бодол энэ улсад олонхын дэмжлэг авч чадахгүй бөгөөд Франц улс өөрийн үндэстнийг сул дорой болгох бодлогыг хэзээ ч дэмжихгүй гэдгийг мэдэх хэрэгтэй” гэжээ.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-19 10:05:54


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох