• 2017 оны 09 сарын 24  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​ТҮМНИЙ НЭГ: Дэлхийн хоёр аварга, Ази тивийн нэг аварга төрүүлсэн залуу гэр бүлд зочиллоо

Том охин Д.Хонгорзул нь Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний блиц төрлийн аварга, дунд охин Д.Мөнхзул нь Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, Ази тивийн аварга, Сурагчдын дэлхийн аварга, Дэлхийн шатрын холбооны дэд мастер, бага охин Д.Өнөрзул нь Өсвөрийн шатарчдын дэлхийн аваргын мөнгөн медаль,сурагчдын дэлхийн аваргын хүрэл медаль,Ази тивийн аваргын нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт Дэлхийн шатрын холбооны дэд мастер цолтой нэгэн залуу гэр бүлийг энэ удаагийн ТҮМНИЙ НЭГ буландаа урьж оролцууллаа. Өсвөрийн шатарчдын дэлхийн аваргын тэмцээнээс Монгол Улс түүхэндээ хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байдаг бөгөөд үүний нэг алт, нэг мөнгийг нь эдний хоёр охин эзэмшиж, дэлхийд эгч дүү хос медальтан гэх эрхэм алдрыг зүүжээ.

Нэг айлаас нэг аварга төрж болох ч хоёр дэлхийн аварга, нэг Ази тивийн аварга төрсөн нь ховор тохиол, ховор хувь заяа. Иймд тив дэлхийд эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа эгч дүү гурван аваргын аав Г.Даваахүү, ээж Н.Наранцэцэгтэй ярилцахаар тэднийхийг зорилоо.

Биднийг очиход хоёр том охин нь зусланд амрахаар явсан байсан тул гэртээ эзгүй байлаа. Харин бага охин Д.Өнөрзул нь аав, ээжтэйгээ удахгүй болох Зүүн Азийн өсвөрийн шатарчдын тэмцээнд бэлтгэж байсан юм.

Гурван охиноо хэлд орохоос нь төрийн дуулал сургаж, хөлд орохоос нь эх оронч үзэлтэй болгон хүмүүжүүлжээ

Хүний амьдралд мөнгөнөөс илүү чухал зүйл үгүй хэмээн бодож амьдралынхаа бүхий л цаг хугацаагаа ажиллаж, хөдөлмөрлөж мөнгө олохын төлөө зарцуулдаг байсан Г.Даваахүү 2000 оны эхэн үеэс энэ бодлоо өөрчилж эхэлжээ. Тухайн үед Г.Даваахүүгийнх ганц хүүтэй байсан бөгөөд мөнгөнөөс илүү олон үр хүүхэд төрүүлж, тэднийгээ эх орондоо хэрэгтэй, эрдэм мэдлэгтэй сайн хүн болгон өсгөх нь Монгол Улсдаа оруулах хамгийн том хувь нэмэр гэдгийг ухаарч эхэлжээ. Тэр үеэс гурван охин төрүүлж, хэлд орохоос төрийн дуулал сургаж, хөлд орохоос нь эх оронч үзэлтэй болгон хүмүүжүүлжээ. Тиймдээ ч тив дэлхийн аваргаас медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэх нь эдний гурван охины хувьд маш том бахархал, баяр хөөр болдог байна.

Ингээд гурван охиноо хэрхэн өсгөн хүмүүжүүлсэн талаар тэд ингэж ярилаа.

Нэгдүгээрт, бид хүүхдүүдээ багаас биеийг нь даалгаж өсгөсөн. Манай хүүхдүүдийн хэн ч памперс хэрэглэж өмдөндөө шээж үзээгүй. Ухаан орсон цагаас нь эхлээд хүүхдийг бие хүн болгож төлөвшүүлэх их чухал байдаг. Юмны учир мэдэхгүй жаахан хүүхэд гэсэн хандлагаар бус яг л том хүнтэй харьцаж байгаа юм шиг зааж, зурж, өөрөөр нь хийлгэж сургасан. Энэ хүүхдийн цаашдын амжилтад ч чухал нөлөөтэй байдаг.

Хоёрт, хүүхдийг “би чадна гэдэг” итгэлтэй болгох хамгийн чухал байдаг. Өөртөө итгэх итгэлтэй болсон хүүхэд ямар ч зүйлд өөрийгөө сорьж чаддаг. Бидний хувьд хүүхдүүдээ өөртөө итгэлтэй болгохын тулд цэцэрлэг, сургуулиас нь эхлээд олон төрлийн үйл ажиллагаа, концертод оруулж бэлддэг байсан. Манай гурван охин гурвуулаа БЗД-ийн 22-р цэцэрлэгийг төгссөн. Одоо 33-р сургуульд сурч байгаа. Өөртөө итгэх итгэлтэй болгох нь олон зүйлийн суурь болдог. Чадахгүй байсан ч хамаагүй, дэмжээд нийгмийн идэвхтэй болгох хэрэгтэй. Тэгвэл тэр хүүхэд бага багаар өөртөө итгэлтэй болж, би чадна гэх үзэл өөрт нь төлөвшиж эхэлдэг юм шиг байгаа юм.

Гуравт, хэлж, заахаас илүү үлгэрлэн харуулах хүүхдийн хүмүүжилд чухал үүрэгтэй байдаг. Эцэг, эх бол хүүхдийн хувьд амьд үзүүлэн байдаг. Хүүхдүүдийнхээ хажууд мотиваци төрүүлж, урам зориг, мөрөөдөл төрүүлэх зүйл их ярина. Ихэвчлэн гурван охиныхоо хажууд Унгарын эгч дүү дэлхийн аваргуудын талаар ярьдаг. Тэд нар угаасаа их хичээж хөдөлмөрлөсөн болохоор л ингэж амжилтад хүрч байгаа юм. Заримдаа байшинг нь харуулаад ийм сайхан байшинд амьдрахын тулд үнэхээр хичээсэн байж таарна гэх зэргээр хүүхдүүдийнхээ дэргэд зүгээр л яриад байдаг. Хүүхдүүд анзаарч сонсохгүй байгаа юм шиг хэр нь цаанаа бага багаар мөрөөдөл нь том болж, үлгэр дууриал авч, урам зориг сэлбэгдэж байдаг.

Мөн зөвхөн хэн нэгний талаар ярихаас гадна аливааг хүүхдүүддээ сургахын тулд өөрсдөө эхлээд сурахыг хичээдэг. Анх шатраар хичээллэж эхлэхэд бид өөрсдөө шатар сурч, гэртээ ирэхээр нь тоглодог байлаа. Эхэндээ хүүхдүүдтэйгээ мөрийтэй тоглож, хожсонд нь мөнгө өгдөг байлаа. Тэгсэн сүүлдээ өөрсдөө хожигддог болсон шүү. Орчин үеийн хүүхдүүдэд англи хэл маш чухал байгаа учраас удахгүй гэр бүлээрээ англи хэл сурах төлөвлөгөөтэй байна.

Хүүхдэд аливааг сургахад тэгж, ингэж хий гэж хэлэхээс илүү өөрөө сурснаа харуулж, хамтарч хийх нь ихээхэн үр дүнтэй байдаг.

Дөрөвт, Охиддоо өмсөж, зүүх, идэж уух амны хишгийн талаар их сургадаг. Энэ амьдралдаа 100 плаж өмсөх байсан бол энэ жаахан байхдаа талыг нь өмсчихвөл ирээдүйд үлдсэнийг нь хувааж хэрэглэх болдог. Тиймд эгч нарынхаа хуучин хувцас, ээжийнхээ оёж өгсөн хувцсыг өмсөхийг үргэлж сургадаг. Тийм болохоор өөрийнхөөрөө зүтгэж хувцас авах, ундаа чихэр нэхдэггүй.

Үлгэр жишээ гэр бүл

Сурв: Эдний хүүхдүүд нь зөвхөн амжилтад хүрээд зогсохгүй үлгэр жишээ залуу гэр бүлийн томоохон төлөөлөл ажээ. Зурагт тийм ч их үздэггүй бөгөөд хааяа даа нэвтрүүлэг, мэдээ, хүүхэлдэйн кино үздэг байна. Ингэхдээ бүх зүйл цагийн хуваарьтай бөгөөд орой 21.00 цаг гэхэд бүгдээрээ амардаг гэнэ. 

Энэ талаар эхнэр Н.Наранцэцэг "Хүүхдүүд маань тэмцээн уралдаанд ордог ч түүний ард гэр бүлээрээ бэлтгэл сургуулилт хийдэг. Заримдаа шатрын сургалтын төв шиг байдаг шүү. Хүүхдүүддээ хэрэгтэй, хэрэггүй юм үзүүлдэггүй. Тэр тусмаа Солонгос кино багаас нь үзүүлэлгүй өсгөсөн. Мөн удахгүй гэр бүлээрээ нэг шинэ дүрэмтэй болох гэж байгаа. Тэр нь гэртээ орж ирээд бүгд гар утсаа сагсанд хийдэг байх юм. Хэн нэгнээс дуудлага ирсэн тохиолдолд утсаа авч яриад буцаагаад сагсандаа хийнэ. Бусдаар хэн ч гэртээ байхдаа утсаар оролдож, барихгүй байх дүрэм. Ингэснээр гэр бүлд амьд харилцаа бий болох юм" хэмээн ярьж байлаа. Мөн эдний хүүхдүүд газтай ундаа уудаггүй, дээрээс нь чихэр пиченьд тийм ч дуртай биш гэнэ.

Г.Даваахүү: Аварга болох амархан. Аваргыг аваргаар хадгалах хамгийн хэцүү 

Ингээд шатрын спортоор хичээллэхийн давуу тал болоод хүүхдүүд нь яагаад ингэж амжилт гаргаж чадсан талаар охидын аав Г.Даваахүүтэй ярилцлаа.

-Дэлхийн аварга болоход мэдээж түүний ард маш их бэлтгэл сургуулилт байсан байх. Танай охидууд хэр их бэлтгэл хийдэг вэ. Хэдэн наснаасаа энэ спортоор хичээллэж эхэлсэн бэ?

-Манай хүүхдүүд дөрөв, таван настайгаасаа шатраар хичээллэж эхэлсэн. Тэмцээн болохын өмнөх бэлтгэлийн үе болон энгийн үед бэлтгэл нь арай өөр, өөр байдаг. Гэхдээ ихэвчлэн тогтсон бэлтгэлтэй байдаг. Мөн охид нь маань тус тусын багштай. Багш нарыг нь хүртэл охидынхоо зан онцлогт тохируулан сонгодог. Тухайлбал, манай бага охин Ази тивийн аваргын тэмцээнд орохдоо настай багштай хичээллэж байсан. Багш нь өглөө 7 цаг гээд л хүрээд ирнэ. Охин маань тэр үед зургаан настай байсан. Бэлтгэлийн үеэр их ядардаг юм байлгүй. "Энэ өвгөн багш унтдаггүй юм байхдаа" гэж хэлдэг байсан.

-Хүүхдийн зан онцлогт шатар хэрхэн нөлөөлдөг вэ. Танай хүүхдүүд энэ олон жил шатрын спортоор хичээллээд зан төлөвийн хувьд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Манай хүүхдүүд бага байхын их хөдөлгөөнтэй байсан. Шатраар хичээллэснээр хүүхдийн сэтгэн бодох чадвараас гадна аливаад хандах хандлага эрс өөрчлөгддөг. Аливааг хийхдээ буурь суурьтай, бодож төлөвлөж ханддаг болдог. Нэг талаар шатрын спорт өөрөө хүүхдийг маш сайн хүмүүжүүлдэг гэж боддог.

-Томоохон тэмцээн уралдаанд өрсөлдөж буй тамирчдын сэтгэл зүй маш чухал байдаг шүү дээ. Охидоо сэтгэл зүй талаас нь хэрхэн дэмждэг вэ?

-Тэмцээнд амжилт гаргахад 50 хувь онол, мэдлэг, арга техник байдаг бол 50 хувь нь сэтгэл зүйн бэлтгэл байдаг. Сэтгэлзүйгээ нэгэн хэвийн байлгах нь маш чухал байдаг. Тиймээс охиддоо шатар дээр давуу байрлал авлаа гээд хожсон гэсэн үг биш, нэг хоёр өрөгт хожигдлоо гээд бүр хожигдсон гэсэн үг биш. Хэт эрт баярлаж, гуньж болохгүй гэж үргэлж хэлдэг. Тухайн тэмцээн дуусаад үнэхээр ялалт байгуулж, хожсон ч гэсэн бага зэрэг л баярла. Тэр ганц тэмцээнээр бүх зүйл дуусаагүй шүү гэж хэлдэг.

Энэ зүйлийг анх мэдэрч байсан үе Азийн аваргын тэмцээн байсан юм. Эхний өдөр рапид төрлийн тэмцээн болоод хоёулаа түрүүлээд алтан медаль авсан. Тэгээд  баярлаад хоёр охиноо гадуур авч зугаалуулж, тоглуулж байгаад маргааш нь тэмцээнээ үргэлжлүүлсэн чинь хоёулаа хожигдоод гараад ирсэн. Хэт их баярлаж болохгүй гэдэг сургамжийг тэр үед авч байсан даа.

Сэтгэлзүйг нь бэлтгэхэд охид бүр бас адилхан байдаггүй. Тус бүрийнх нь зан онцлогт тохируулан сэтгэлзүйг нь дэмждэг. Том охиндоо бол хатуухан хэлнэ, дунд охиндоо эсрэгээрээ урам өгнө, бага охиндоо хурдан тоглож болохгүй шүү, эрт баярлаж болохгүй шүү гэж хэлнэ.

-Амжилт гаргахад охиддоо хэр урам өгдөг вэ. Яагаад танай охидууд ингэж амжилтад хүрсэн талаар ярихгүй юу. Залуу гэр бүлүүдэд бас үнэтэй зөвлөгөө болно байх гэж бодож байна?

-Охиддоо урам өгч, магтах үе олон байдаг. Гэхдээ магтаж, урам өгөхдөө бас учиртай. Үнэхээр сайн тоглоод хожсон уу, эсвэл өөрөөсөө жаахан хүүхэдтэй тоглосон уу, эсвэл том хүнтэй тоглоод тэр хүн нь басаж байгаад манай охинд хожигдсон уу гэх зэргээр яг яаж хожсон гэдгийг чухалчлан харна. Түүнийхээ дараа үнэхээр сайн байгаад хожсон бол урам өгнө, магтана.

Олон удаагийн аварга болоход нөлөөлсөн зүйл бол шатарт дуртай байсан. Дуртай зүйлээ олсон хүүхэд амжилтад хүрч чаддаг . Аварга болох амархан. Гэхдээ аваргаа аваргаар нь хадгалах хамгийн хэцүү байдаг. Аварга хүн алдах эрхгүй болдог. Улсаа төлөөлөн гадаадад өрсөлдөж л байгаа түрүүлэх ёстой гэсэн хүлээлт байдаг. Буцах зам байхгүй. Хожигдох эрхгүй болдог. Аваргыг аваргаар нь үргэлж хадгална гэдэг асар их хөдөлмөр байдаг. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-19 10:05:43


Нийт сэтгэгдэл: (54)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. зочин (59.153.112.28) 2017-07-27 17:19:35
    Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126
  2. Зочин (119.40.98.162) 2017-06-28 13:57:20
    Ёстой мундаг гэр бүл байна, аз жаргал хүсье
  3. Б.Ганбат (203.91.115.36) 2017-06-21 08:48:23
    Монголын бахархал болсон ОЮУНЛАГ гэр бүлд халуун баяр хүргэж эрүүл энх, саруул сайхан, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Мөнхзул бол манай Төрийн банкны тамирчин Дэлхийд 2 удаа түрүүлсэн түүхэн амжилтын эзэн. Тиймээс дүүдээ болон мундаг эгч дүү 2 т нь түүний ар тал сайн аав ээжд нь сайн сайхныг хүсье. Та бүхний хүсэл мөрөөдөл ойрхон байна.
  4. Saran (103.229.122.114) 2017-06-21 06:23:13
    Uneheer baharhmaar bna.tanai ger buld amjilt,az jargal husie
  5. монгол (82.145.210.236) 2017-06-20 22:40:08
    энэ айлд шүүмжлэх юм алга..ээж аав нь хүүхдүүддээ үлгэр дууриал болсон.хүүхдүүддээ юу хэрэгтэйг ойлгуулсан..монгол айл бүхэн үр хүүхдүүддээ ийм сэтгэлээр хандаж байвал,монгол улс хөгжинөөө...
  6. Зочин (202.9.43.158) 2017-06-20 20:58:36
    Аваргыг хадгалах маш хэцүү гэж ёстой үнэн хэллээ. Шатар сайхан спорт шүү. Тоглож сурнаа.
  7. Bebe (103.242.47.102) 2017-06-20 19:56:19
    Үнэхээр бахархамаар үлгэр жишээ гэр бүл байна. Өөртөө болоод улс орондоо үнэтэй хувь нэмэр оруулж байгаа сайхан гэр бүлдээ аз жаргал хүсье. Олон хүн уншаасай.
  8. tsol (27.123.213.187) 2017-06-20 14:18:03
    сайхан гэр бүлдээ аз жаргал эрүүл энхийг хүсьеэ туршлага авмаар гэр бүл байна шүү
  9. Зочин (122.160.73.228) 2017-06-20 13:33:25
    Сайн уу? Г.Даваахүү, Баяр хүргэе! Улам их Эх орныхоо нэр төрийг өндөрт өргөж яваарай!
  10. Х.Батчулуун. (202.79.203.43) 2017-06-20 11:16:21
    Баяр хүргэе!!! сайхан гэр бүл байна. Харин энэ тэмцээн зохион байгуулж байгаа газруудад манай Монголын далбааг алж өгөх юмаа. Соёмбоны орой дээрх галыг харалдаа арай л юмаа...
  11. Пүүжээ (66.181.177.12) 2017-06-20 09:26:57
    Танайх маш сайхан гэр бүл байна аа. Ийм хөдөлмөр ч хүүхдүүдтэй ээж аав байна. Дуртай юмандаа хүүхэд хүнээр хэлүүлэхгүй хийдэг. Танай гэр бүл аз жаргалтай эрүүл энхийг хүсье.
  12. Зочин (103.14.36.6) 2017-06-20 08:35:07
    Хүүхдүүдийн нүд галгүй, цоггүй байна гэсэнтэй би санал нийлэхгүй байна. Харин ухаажиж, төлөвшсөн хүүхдүүдийн харц байна. Алсын хараатай, мастер төлөвлөгөөтэй энэ гэр бүлд амжилт хүсье!
  13. Suvdaa (72.14.51.223) 2017-06-20 07:45:36
    Mundag eej aav ihiduud bna. Geriin humuujil mash chuhal. Amjolt husye.
  14. Энхбат (103.229.122.74) 2017-06-20 07:27:07
    Мундаг гэр бүл шүү. Амжилт хүсье
  15. Зочин (103.229.123.53) 2017-06-20 04:15:08
    Аав бол охидуудаа чангалдын байнаа
  16. chinchuluun (202.72.246.134) 2017-06-20 00:53:58
    Mongoliin baharhal bidnii baharhal bolson ger bvld az jargaliin deediig hvsey
  17. Туяа (202.9.41.142) 2017-06-19 23:50:15
    Танай гэр бүлээр бахархаж байна. Аижилт хүсье.
  18. Urantulkhuur (66.181.160.106) 2017-06-19 21:45:59
    Mundag okhiduud, bas mundag aav, ееj. Tanai gurvan ohid bolon bas ta hoyoroor baharhaj baina. Tsashdaa ulam ih amjiltand hurehiig husen eruuye.
  19. Alimaa (103.212.117.156) 2017-06-19 21:29:52
    Bayr hvrgie saihan ger bvliin tolowshiltei ail bn baharhaj bn shv ohidoor ni
  20. Нандин (82.222.40.98) 2017-06-19 21:29:03
    Өндрөөс өндөр амжилт хүсье.
  21. дүгэрсүрэн (202.70.46.218) 2017-06-19 20:45:39
    Баяр хүргэе. Сайхан гэр бүл байна. Хүүхдүүдээ сайн хүмүүжүүлжээ. Улам өндөр амжилт хүсье.
  22. Отгоо (112.72.11.109) 2017-06-19 19:20:22
    Танай гэр бүлд аз жаргал хүсэе
  23. хм (202.179.18.59) 2017-06-19 18:32:57
    кк тэрний шатар тоглож буй эхний зураг дээр бол аав GG болсон харагдаж байна шдээ. Бод илүү бодол илүү гэдэг л болсон байна даа охин. Амжилт
  24. Sh.Shurentsetseg (66.181.160.54) 2017-06-19 17:57:19
    Tanai ger buld az jargal eruul enhig husiy.Amjilt buhnii deediig erooe
  25. Мөрөөдөл-зочин (202.21.117.42) 2017-06-19 17:51:25
    Хөдөлмөрч гэр бүл байна. Аваргуудад баяр хүргье, улам их амжилт гаргаарай мундаг байна. "Гэрт байхдаа утас баридаггүй, сагсанд хийдэг " дүрэм их таалагдсан зөв дүрэм байна.
  26. Зочин (202.9.41.72) 2017-06-19 17:26:51
    нэг өрхийн 3 аварга мундаг айл юм даа.амжилт хүсий.Монгол улсын нэр хүндийг өндөрт өргөж яваарай.
  27. Ах (122.201.26.171) 2017-06-19 15:57:08
    Гарчиг нь арай өөр ойлголт илэрхийлсэн байна. Уг нь шатарчдын Өсвөрийн болон Сурагчийн дэлхийн аваргаас гурвуулаа медаль авсан. Харин гурвуулаа аварга гэж ойлгогдохоор гарчиг өгсөн байна.
  28. zochin (89.81.214.245) 2017-06-19 15:43:30
    Gaihaltai saihan surgamj bna mash ih taalagdlaa mundag ohiduudad n ulam ih amjilt husie!
  29. anhaa ganbold (27.123.214.118) 2017-06-19 15:17:44
    Ystoi mundag ohiduud BNA amjilt husey eej Ni iim mundag 3ohin toruulsend ni bayar hurgey az jargal husey
  30. Negen eej (202.9.41.83) 2017-06-19 15:12:23
    Бахархмаар амжилт! Гэхдээ миний үзэл бодолтой таарахгүй юм. Охидуудын нүдэнд гэрэл гэгээ алга. Ялангуяа том, бага хоёрынх нь нүдэнд! Хүүхэд насандаа хүүхэд л байх ёстой гэж боддог. Хүүхдийнхээ нүдэн дэх цог, гэрэл, гялбааг алга болчих вий гэж айдаг даа... Хүүхдүүд ээж, аавынхаа хүслийг гүйцээгч биш гэж боддог шүү. Дунд охиныг шатрыг нь хөөлгөөд, нөгөө хоёрынх нь дуртай зүйлийг хөөлгөвөл яадаг бол... Бодлоо хуваалцаж байгаа маань энэ.
    1. nadad bas (66.181.160.46) 2017-06-19 17:37:01
      huuhed bol etseg ehiin husel biyeluulegch bish shuu dee. Bi sanal neg bna. huuhed nas huuhed baikh heregtei.
  31. Оюунаа Мөөжий (202.70.46.218) 2017-06-19 15:12:16
    Мундаг охидод амжилт хүсье. Монголынхоо нэрийг өндөрт өргөж яваа гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
  32. зочин (103.212.116.17) 2017-06-19 15:03:15
    Баяр хүрэгье улам их амжилт хүсье.
  33. boloroo (122.201.23.226) 2017-06-19 14:51:59
    estoi mundag yumaa bayar hurgii sain ohid bn shuu ger buldni az jargal husii
  34. Zochi (66.181.176.254) 2017-06-19 14:34:44
    Minii yaaaag husdev zuil! Daan ch gert nileen nadtai tsag vrgelj so kino vzeed oroi 11 12oos naashgui zuravtaa untraadag eserguu bn!yaj ch helj gyigaad oilgohgui ymdaaa.hezee neg odor tusdaa gardag l ym bol moroodol biyleh bh.ternees naanaa chadhaaraa huuhduudee demjeed yvj baiyadaa
    1. Zochin (66.181.176.254) 2017-06-19 14:35:11
      Nastai gj bichih gj bgd
  35. Зочин (96.9.77.15) 2017-06-19 14:06:30
    Saihan ger bul bn. Ulger duurailal avahiig hicheenee. Mongoliin ger buluud bugd iim baigaasai. Az jargal husiye.
  36. Англи хэл гэр бүлээрээ сурмаар байвал холбогдоорой. (122.43.143.134) 2017-06-19 13:52:41
    Мундаг аав ээж байнаа. Үнхээр Англи хэл чухал шүү. Үнхээр гэр бүлээрээ Англи хэл сурмаар байвал, ялангуяа охидуудаа сайн зааж өгмөөр байвал. Миний скайф Skype хаягаар холбогдож болно шүү. Skype address(Aldar.Bookhoi) . Za amjilt
    1. Хандаа (43.242.241.249) 2017-06-19 14:41:45
      Сайн байна уу сургалт явуулдаг.газар юм уу
  37. zochin (66.181.160.76) 2017-06-19 13:42:11
    Mundag ohiduud bna. Ulam ih amjilt gargaarai gej hvsie. Eej. Aawd ni bayrlalaa
  38. Эмээ (202.9.42.205) 2017-06-19 13:38:08
    Даваахүүгийн гэр бүлд баяр хүргэж, хамгийн сайн сайхныг хүсээд,дэлхийн аваргыг олон олноор нь төрүүлээрэй,төрөөрэй.
  39. Tumenbayar (202.21.116.2) 2017-06-19 13:29:10
    Gaihamshigtai mundag amjilt
  40. Зочин (192.162.242.160) 2017-06-19 13:25:19
    Ymar uhaalag aav eej ve. Ta 2 iin jisheenees suraltsaj ireeduin huuhduude humuujuulnee. Bayarlalaa
  41. Зочин (103.229.123.53) 2017-06-19 13:17:28
    Энэ охидуудад ямар ч аз жаргалтай гэх царай алга хүүхдээ ингэж боол шиг хүчилж дургүй юманд нь хүчлэх чинь сайн юм биш ш дээ. Хүүхдийн баяр хөөр инээд баясал зугаа тоглоом юу ч алга зүгээр л дасгал сургуулилт айлын 3 хүүхэд 3лаа нэгэн зэрэг сонирхолтой бна гэж байхгүй ш дээ. Эгчийгээ дага сур гэж л нөгөө 2ыг нь хүчилсэн байгаа нь мэдээж байна. Амжилт гэдэг бол медаль хураахдаа биш амьдрал дээр амар тайван аз жаргалтай амьдрахын эхлэл шүү дээ.
    1. tseegii (202.179.17.28) 2017-06-19 13:59:04
      Bagiin humuujil nasand hursen hoino amidraliig n iluu hyalbar bolgohod tuslana. Naad zahiin asuudal deer setgeleer unahgui, shiideliig haidag bolno.
  42. zochin. (202.179.27.37) 2017-06-19 13:11:30
    saihan ger buld az jargal eruul enh sain saihan buhniig husen eruue.
  43. Tsetsegmaa (112.72.11.111) 2017-06-19 12:50:48
    Yamar mundag saihan ger bul be.Unheer baharhmaar duuriamaar ger bul bn shuu.
  44. enhee (103.10.22.76) 2017-06-19 11:55:23
    amjilt husie
  45. Зочин (202.5.196.171) 2017-06-19 11:50:53
    ямар бахархмаар юм бэ. хүүхдүүдийг ингэж хүмүүжүүлнэ гэдэг ээж ааваас бас маш их хөдөлмөр хүч, ухаан шаардана шүү. танай гэр бүлд аз жаргал хүсэн ерөөе.
  46. Ари (43.242.243.25) 2017-06-19 11:47:20
    Есвер шатарчдын дэлхийн аваргаас Монгол улс туухэндээ 2 алт авсан гэнэ уу???!!! Хамгийн анхны дэлхийн аваргын алтан медаль авчирсан Тер Монголын 4 охиныг хааш нь хийчих вэ???
    1. Содоо (37.76.18.0) 2017-06-19 22:15:11
      Google deer world youth chess champions list gej bicheed hai tuuhendee 2 alt avsan baidag yum ohid 2010 on 10 hurtel ohid 2014 8 hurtel ohid jaahan zuv medeeleltei bai hii medemhiireh hereggui
  47. etsoo (202.179.24.129) 2017-06-19 11:43:41
    Baharhaj baina amjilt husie
  48. Мягаа (103.57.92.174) 2017-06-19 11:26:38
    Мундаг ухаалаг эцэг,эх хүүхдүүдээ сайхан хүмүүжүүлж, үр дүнг нь үзэжбайгаам байна! ийм хүмүүжил хүүхдүүдэд нь амьдралд хөлөө олох,амжилтанд хүрэхэд нь их тус болно доо! Залуус аав.ээж хоёрт, авъяаслаг хүүхдүүд нь аз жаргал, сайн сайхныг хүсжн ерөөе! Бахархалтай сайхан гэр бүлбайна!
  49. Зочин (202.21.124.131) 2017-06-19 10:54:44
    Зурагт.үзүүлхгүй байна гэдэг сайн хүмүүжилийн бас нэг ухаан юм шиг ээ

Танд санал болгох