• 2017 оны 10 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Путин: Бидний эсрэг хориг тавьсан улсууд биднээс хоёр дахин их хохирол амссан

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр “Владимир Путинтэй хийх шууд ярилцлага” хэмээх телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож, Оросын ард иргэдийн тавьсан асуултуудад хариулдаг уламжлалтай билээ. Энэ удаад тэрбээр 15 дахь удаагаа телевизийн эфирээр ард иргэдтэйгээ нээлттэй ярилцсан.

Шууд ярилцлагын үеэр Ерөнхийлөгч Путин улс орныхоо эдийн засгийн байдал болоод ард иргэдэд үзүүлж буй нөлөө, түүнийг хэрхэн даван туулах, техник технологи, хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулахын дээр ОХУ-ын эсрэг тавьсан улс орнуудын хоригийн тухай ярьсан.

Владимир Путин Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан нөхцөлд хэдэн арван жил оршин тогтнож, амьдрахад тус улс бэлэн үү? гэсэн асуултад хариулахдаа ““Орос орон хөл дээрээ зогсч эхэлсэн тэр цагаас хойш бид эдийн засгийн хоригийн нөхцөлд амьдарч байна. Крым ч юм уу эсвэл өөр асуудал байгаагүй тохиолдолд ч гэсэн Оросыг хазаарлан барихын тулд тэд ямар нэгэн өөр зүйлийг бодож олох л байсан” гэв.

Хориг арга хэмжээ Орос улсад нөлөөлсөн, гэхдээ ноцтойгоор нөлөөлөөгүй гэж В.Путин үзэж байгаа аж. Энэ хориг бол хоёр үзүүртэй илд бөгөөд хориг тавьсан талд ч мөн адил хохирол учруулсан гэдгийг тэрээр дурдлаа. НҮБ-аас гаргасан статистик мэдээлэлд, Оросын эсрэг хориг тавьсан улс орнууд ОХУ-тай харьцуулахад 2 дахин их хохирол амссан байна. “Хориг гэдэг бол хэвийн нэг байдаг зүйл биш бөгөөд ямар ч сайн сайхан зүйлд хүргэхгүй” гэдгийг Путин онцлон тэмдэглэлээ.

Оросын талын авсан сөрөг хоригийг сунгах уу гэдэг нь түншүүдтэйгээ харилцах харилцаанаас хамаарах бөгөөд Оросын эсрэг хоригийг цуцлахын хэрээр сөрөг хориг ч мөн адил цуцлагдаж байх болно гэдгийг мөн тэрээр санууллаа.

Оросын төрийн тэргүүн хэлэхдээ, тус улсын эсрэг авсан хориг нь эерэг талтай гэдгийг ч мөн дурдсан байна. “Бид авьяас чадвараа нээж, толгойгоо ажиллуулж, үндсэн гол чиглэлүүдэд хүч нөөцөө төвлөрүүлэхээс аргагүйд хүрсэн. Ингэснээр радио, электроник, пуужин, эмийн үйлдвэрлэл, хүнд машины үйлдвэр зэрэг томоохон салбаруудад үйлдвэрлэлийн хэмжээ бодитойгоор нэмэгдлээ. Хөдөө аж ахуйг оруулахгүйгээр шүү дээ” гэж Путин ярьсан юм.

Саяхан АНУ-ын Сенат ОХУ-д тавих хоригоо чангатгах тухай санал нэгтэйгээр дэмжсэн билээ.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-17 14:08:42


Нийт сэтгэгдэл: (5)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (27.123.214.114) 2017-06-18 13:49:24
    Хоригоос Орос хожиж гарсан. Бүгдийг өөрсдөө хийж үйлдвэрлэж чадаж бна. Мундаг гэхээс өөр юу гэхэв.
    1. Зочин (172.56.21.11) 2017-06-19 03:32:08
      Орост очоод өөрийнхөө нүдээр тэр импортозамещение гэдэг юмыг нь хараарай.
  2. Зочин (182.160.4.177) 2017-06-18 12:14:24
    Пүүтин бол шал худлаа ***** өвгөн. Одоо тэр зөвхөн Монголд л нэр хүндтэй хэвээр байх шиг байна.
    1. Зочин (50.131.147.1) 2017-06-18 12:54:41
      chi mongold baigaa uchraas tegj l medregdene/¥
  3. Уншигч (73.132.13.162) 2017-06-18 01:58:49
    Улсынхаа эдийн засгийн бүтэц, хүн амынхаа амьжиргааны түвшинг дээшлүүлээч. Ийм балай тэнэг юм ярьж байхаар. Аргаа барсан хүний өөрийгөө зөвтгөх үг байна.

Танд санал болгох