• 2017 оны 06 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Дэлхийн банкнаас эрчим хүчний салбарт 54.4 сая долларын дэмжлэг үзүүлэхээр боллоо

  Дэлхийн Банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөлөөс өчигдөр Монголын эрчим хүчни салбарт  54.4 сая ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ. Дэлхийн банкны "Эрчим хүчний салбарын төсөл - 2"  нь цахилгаан түгээх компаниудын хуучирсан тоног төхөөрөмжийг шинэчлэн, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэргээр тэдгээрт тулгамдаж буй гол асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн, төслийн хүрээнд нарны эрчим хүчийг хөгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Энэ үеэр Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Жэймс Андерсон “Цахилгаан эрчим хүчний хангамжийг найдвартай болгох нь өрхийн амьдралыг сайжруулж, бизнесүүд өсч дэвжихэд тусална. Дэлхийн Банкны зүгээс тогтвортой хөгжлийг цогцлоохын тулд сэргээгдэх эрчим хүчний боломжуудыг судлах, эрчим хүчний салбарыг бэхжүүлэх чиглэлээр Монгол улстай тууштай хамтран ажиллахад бэлэн байнагэлээ.

Цахилгаан түгээх сүлжээ өдгөө хуучирч, үр ашиггүй ажиллах болсноос үүдэн сүлжээний алдагдал нэмэгдэн, зарим тохиолдолд 25 хувьд хүрч байна. Бүсийн түгээх сүлжээ нь хүчин чадлынхаа дээд цэгт тултал ажиллаж байгаа бөгөөд засвар шинэчлэлт хийж, хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.

Төслийн санхүүжилтийг Багануур-Зүүн өмнөд бүс, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээг шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажилд зарцуулна. Эдгээр хоёр сүлжээ нь нийт есөн аймагт цахилгаан эрчим хүчийг түгээдэг байна.

Төслийн хүрээнд мөн Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс гаднах анхны томоохон хэмжээний нарны цахилгаан станцыг барин, алслагдсан хөдөө орон нутагт сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. 10 МВт-ийн хүчин чадалтай уг станц нь нийт эрчим хүчнийхээ 70 хувийг импортолдог баруун бүсийг хямд, цэвэр эрчим хүчээр хангах юм.

Дэлхийн Банкны Эрчим хүчний салбарын ахлах мэргэжилтэн Питэр Жохансэн "Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хүвийг 2030 он гэхэд 30 хувь хүртэл өсгөх зорилт тавьсан нь сайшаалтай юм. Монгол Улс нар, салхины эрчим хүчний арвин их нөөцтэй ба уг нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглахын тулд сэргээгдэх эрчим хүчний илүү үр ашигтай хөрөнгө оруулалтыг дэмжиж байна" гэлээ. 

Төслийг Дэлхийн Банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 42 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Уур амьсгалын стратегийн сангийн сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хөтөлбөрийн 12.4 сая ам.долларын буцалтгүй тусламжаар санхүүжүүлэх юм.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-17 11:22:00


Нийт сэтгэгдэл: (1)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Ванчин (150.129.142.76) 2017-06-20 00:08:48
    Амжилттай сайн гүйцэтгэхийг хүсэн ерөөе.

Танд санал болгох