• 2017 оны 06 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Т.Аюурсайхан: Х.Баттулга ХОМ-тээ нийт хөрөнгийнхөө НЭГ хувийг л мэдүүлсэн

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан оффшорын асуудлаар Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хариуцлагатай сонгууль болж байна. Эрх зүйн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүмүүс өөрийн нэр дээр болон хамаарал бүхий хүний нэр дээр оффшор дансгүй байх ёстой. Хэрэв данстай бол хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороонд урьдчилан мэдэгдэж шалгуулах ёстой юм. Оффшорын эсрэг нам харгалзахгүй тэмцэж, эсэргүүцэх болно. Харамсалтай нь, нэр бүхий этгээдүүд ард түмний оффшорын эсрэг гэсэн нэгдлийг хувийн улс төрийн зорилгодоо ашиглаж байна. Өөрийн оффшор үйл ажиллагааг нуун дарагдуулж, оффшорын эсрэг хуулийг Улсын их хурал дээр унагахаар ажилласан. Одоогийн байгаа хуулийн амин сүнс болсон хамаарал бүхий этгээдийг хамруулсан явдлыг Үндсэн хуулийн цэц дээр унагаах үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна.

Нэр дэвшигчдийн оффшортой холбогдсон эсэхийг Оффшорын эсрэг бүсээс судалсан. МАН, МАХН-ын нэр дэвшигчид ямар нэгэн оффшор бүстэй холбогдоогүй. Харин АН-аас нэр дэвшигч Х.Баттулга оффшорт үйл ажиллагаа явуулж буй компанитай гэсэн баримт байна. Тэрээр оффшор бүсэд байгаа 1.1 тэрбум ам.долларын хөрөнгөө нуун дарагдуулсан. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ Х.Баттулга Хөрөнгө оруулгын мэдүүлэгт (ХОМ) өөрийн хөрөнгийн 1 хувийг л мэдүүлсэн. Үлдсэн 99 хувийг нуун дарагдуулжээ. Үүнийг Оффшорын эсрэг бүс ганцаараа мэдэгдэж байгаа биш юм. Ардчилсан намын гишүүдээс манай намын нэр дэвшигчийг шалгаж өгнө үү гэсэн мэдэгдэл ирж байгаа. Тийм ч учраас баримтыг дэлгэж байна. Оффшорын эсрэг тэмцэл бүх нийтийн тэмцэл байх ёстой” гэлээ.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-16 14:16:12


Нийт сэтгэгдэл: (5)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (75.34.164.64) 2017-06-17 19:03:13
    An munguur songuul hiij buruu Hun debshuulseneer songuul mash muuhai humuusiig hagalj dainii baidald hureglee Arai bolobsroltoi tseber Hun debshuulsen bol
    1. Зочин (73.225.36.23) 2017-06-18 14:07:00
      ***** ***** chi uuruu bolovsroliin gutamshig
  2. Зочин (122.201.31.212) 2017-06-17 14:59:44
    хөрөнгийнхөө зөвхөн 1 хувийг мэдүүлсэн гэдгийг шүүх тогтоодог болхоос аюурсайхан тогтоодоггүй юм,тийм л юм тогтоомоор бол энхболд төсвийн цалингаар ийм их хөрөнгөтэй болсныг шалгаад өгөөч бид бас суралцмаар байна ш дээ
  3. Зочин (75.34.164.64) 2017-06-17 06:28:01
    Tugrugiin Ord socialism iin yes startegiin nuutsund ub hangahaar hadgalj baisan Ord turning zasan mafiin bulegleltei holbootoi Elbeg sahal dorligjob Junko gesen humus
  4. зочин (202.9.43.192) 2017-06-16 18:47:16
    Баттулгыг шалгах нь зөв. Тийм шудрага юм бол оффшорт дансгүй хөрөнгөө нуугаагүй гэдэг батлах хэрэгтэй шүү дээ.

Танд санал болгох