• 2017 оны 08 сарын 22  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​С.Зоригийг хөнөөсөн хэргийн Хяналтын шатны шүүх хурал 28-ныг хүртэл хойшиллоо

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн Хяналтын шатны шүүх хурал зургадугаар сарын 16-ний өдрийн 09:00 цагт Улсын Дээд Шүүхэд эхлэхээр товлогдсон билээ. Тэгвэл Хяналтын шатны шүүх хурал яллагдагч Т.Чимгээгийн өмгөөлөгчийн хүсэлтээр зургадугаар сарын 28-ыг хүртэл хойшиллоо. Яллагдагч Т.Чимгээгийн өмгөөлөгч гадаадад эмчилгээ хийлгэж байгаа учраас  шүүх хурлыг хойшлуулах хүсэлтээ бичгээр гаргасан байна. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэж, хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Шүүх хурлаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Содномдаржаа, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, шүүгдэгч Ц.Амгаланбаатар, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, шүүгдэгч Т.Чимгээ, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюуны өмгөөлөгч Л.Энхсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх юм байна.

С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон юм.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-16 10:11:33


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох